x

О.Баярмаа: Овоотын отряд сумын төвийн ойрхон нүүж ирнэ гэж ярьцгааж байна

Өмнөговь аймгийн Овоотын отрядыг үндсэн байрлалаасаа 45 км ухарч Гурвантэс сумын төв рүү нүүхээр болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Нийгмийн шуугиан болоод буй энэхүү мэдээлэлтэй холбогдуулж Гурвантэс сумын иргэн О.Баярмаатай ярилцлаа.

-Гурвантэс суманд байрлах хил цэргийн Овоотын отрядыг сумын төв рүүгээ нүүхээр болсон гэх мэдээлэл нийтийн сүлжээгээр цацагдлаа. Энэ талаар нутгийн иргэд олны дунд ямар яриа байна?

-Овоотын отряд манай сумаас 45 километрийн зайд байрладаг. Өндөр уулын өвөр дээр гүвээ толгодын дунд байрладаг. Отряд нүүнэ гэсэн яриа дуулдаад байгаа. Ер нь тэр яриа ортой болоод байна. Энэ сарын 10, 11-нд отрядын 90 жилийн ой болно. Ойгоо тэмдэглэсний дараа сумын төвийн доод буланд нүүж ирнэ гэж ярьцгааж байна. Отрядын тэнд Суварга хайрхан гэж дээр үед лам нар бясалгал хийдэг, олон агуйтай уул бий.

Мөн зүүн талд нь Овоотын хийд гэж байсан. Одоо ч хийдийн туурь нь байна. Харин тэр газар нутгийг МАК компани авчихаад байна уу даа. Канадын хөрөнгө оруулалттай гэгддэг Саус гоби сэндс компани бас авчихаад байна уу даа гэх хардлага байна.

-90 жилийн түүхтэй отряд яг юунаас болж нүүхээр болов гэдэг нь сонирхол татаад байна?

-Манай сумын өвгөд хөгшид ярьдаг байсан. Отрядын тэрхүү газар нутгийн хэвлийд тэр чигтээ нүүрсний орд байгаа гэж ярьдаг байсан. Овоотын тэндэх нутаг манай сумын тавдугаар багийн нутаг. Тэнд ихэвчлэн малчид нутагладаг. Сураг сонсох нь ээ МАК компани айлуудыг газраа чөлөөлж өг гэсэн мэдэгдлийг хүргүүлээд байгаа гэсэн. Тэр хавийн айлууд Баянхонгор руу малаа их зарж байгаа. Ер нь уур амьсгалын өөрчлөлт, ган гачгаас болж малчид их нүүж байгаа. Тавдугаар багийн төв отрядын наахна байдаг. Саяхан баг дээр болсон хурал дээр сумын Засаг дарга Гангамааг очиход тэр нутгийн малчид отряд нүүх нь үнэн юм уу гэж асуусан байсан. Тэгэхэд Засаг дарга “Энэ аймгийн болоод сумын Засаг даргын мэдлээс хэтэрсэн асуудал болоод байна. Хил хамгаалах байгууллагын нууцын зэрэглэлтэй асуудал учир бидэнд хамаагүй болоод байна” гэх утга бүхий хариулт өгсөн гэсэн.

-Олон нийтийн сүлжээгээр шуугьсан мэдээлэл дунд “Хилийг нааш нь татаж байна, газар нутгаа Хятадад өгөхөөр боллоо” гэсэн юм харагдсан. Хил наашаа татагдана ч гэж юу байх вэ. Харин отряд нүүнэ гэдэг нь анхаарал татаж байсан. Саяны нийгмийн шуугианыг нутгийн иргэд яаж хүлээн авсан бэ?

-Энэхүү мэдээллийг нутгийн ард түмэн маш эмзэг хүлээж авсан. Үнэнийг хэлэхэд, Гурвантэс сумын иргэдийн сэтгэл зүй хурцадмал байдалтай байна. Хилээ манаж байх ёстой хилийн цэргийн отряд байрлаж байсан газраасаа 40, 50 км ухарч, тухайн газрынхаа эсрэг талд нь гарах нь гэдгийг олон түмэн ерөөсөө ойлгохгүй байгаа.
Сумын төвийн доод булан руу отряд нүүж ирнэ гэж яригдаад байгаа. Үндсэндээ сумын төвийн баруун талд хилээ манаж байсан хилийн отряд сумын төвийн зүүн талд буюу эсрэг тал руугаа гарч ирэхээр яригдаж байна. Хэдэн жилийн өмнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээрийн отрядыг нүүлгэж сумын төвд нь байрлуулсныг хүмүүс мэдэж байгаа байх. Манай суманд яг л энэ түүх давтагдах гээд байна. Олны яриагаар бол Овоотын отрядын газар доорх баялгийг нь ухах гээд байгаа бололтой. Тэр чигээрээ нүүрсний уурхай гэж яригддаг. Отряд нүүж байгаа гол учир үүнтэй холбоотой байх гэж иргэд бид хардаж байна.

-Ер нь отряд нүүнэ гэсэн яриа хэзээнээс дуулдсан бэ?

-Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур байх аа. Овоотын отряд нүүх нь зөв, буруу гэж талцсан тийм нэг бүрхэг мэдээлэл нийгмийн сүлжээнд шөнө тавигдсан. Түүнд олон хүн отряд нүүнэ гэж юу яриад байгаа юм бэ. Хилээ манах байгууллага сумын төвийг манах болж байна уу, хилээ манах ёстой биз дээ гэх байр суурийг илэрхийлсэн байсан. Ийм яриа гарсны дараахан Буд гэж сумын өндөр настай эмэгтэйгээс би асуусан юм. Тэр хүн бол яг Овоотын отрядын тийшээ нутаглаж байсан хүн.

Буд эгч “Наадах чинь хоёр, гурван жилийн өмнө яригдсан асуудал. Отряд нүүх гэдэг үнэн байх шүү. Отрядад ажиллаж байсан хүн надад хэлсэн” гэж байсан. Ингэж би өнгөрсөн хавар отряд нүүх гэдэг яриа зүгээр нэг цуу яриа биш, ултай яриа юм байна гэдгийг ойлгосон.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 30 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 32 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 35 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 36 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 38 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 40 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 42 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 45 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 47 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 50 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 54 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top