x

Х.Ганхуяг: Ковидын үед "Бид зөвхөн нүүрсээр амьдарч болохгүй юм байна" гэдгийг ойлгосон

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-Ер нь намрын эдийн засгийн төлөв байдлыг та хэрхэн харж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор эрэлт ихэсч байх шиг байна. энэ нь валютын ханшинд хэр нөлөөлөх бол?

-Өмнөх жилүүдийн түүхийг үзвэл ам.долларын ханш ихэсдэг байсан л даа. Харин энэ жилийн тухайд бол онцлогтой. Уул уурхайн экспорт сайжирсантай холбоотойгоор ам.долларын орлого ч сайжирсан. Гэхдээ өмнө нь манайх уул уурхайгаас олсон мөнгөө бусад салбар руу хөрөнгө оруулалт болгоод оруулчихдаг байсан. Гэтэл уул уурхайгаас орж ирж байгаа орлого зургаан сараас нэг жилийн дараагаас л эдийн засагт нэвчиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ийм хугацааны дараагаас улсын төсөв, ханш, барилгын салбарт ч гэдэг юм уу нөлөөлж эхэлдэг. Энэ үйл явц явагдах нь явагдаж байна. Гэхдээ энэ жилийн тухайд сэргэлт хожуу явагдаж байна. Нэгдүгээрт, барилгын салбар руу тэр мөнгө орж амжаагүй байна. Хоёрдугаарт, ипотекийн зээл тодорхой хугацаанд саатсанаас үүдэж барилгын салбарт өмнөх жилүүдтэй адил хэмжээний том бүтээн байгуулалтыг хийгээгүй байна.

Намар, өвөл яагаад ам.долларын ханш өсдөг вэ гэхээр бэлэг сэлтээс гадна барилгын салбарын импорт ихээхэн хувийг эзэлдэг. Барилгын дотоод засалд их импорт ордог. Энэ жилийн тухайд бага байна гэсэн үг. Тиймээс 2023 оны төсөв ашигтай гарах юм шиг байгаа юм. Эдийн засгийн өсөлт зургаан хувьтай гарна. Хэдийгээр төсөвт тодотгол хийж цалин, тэтгэврийг нэмсэн ч гэсэн долдугаар сарын байдлаар төсвийн ашиг 1.8 их наяд төгрөг хүрсэн байсан. Улсын төсөвт татвар бүрдүүлэлт харьцангуй сайн явж байна. Нөгөө талд хувийн секторууд руу хангалттай хөрөнгө оруулалт орсонгүй.

Дэлхий даяар зээлийн хүү өсч байна. Маш өндөр хүүтэй болж байна. АНУ-ын Засгийн газрын бонд 4.5 хавьцаа байна. Үүнээс үзвэл ойрын хэдэн жилдээ ойлгомжгүй байдал өнгөртөл гадаадаас зээл авах нь харьцангуй хэцүү болно гэсэн үг. Манайх ихэнхдээ дахин санхүүжилт хийж байгаа шүү дээ.

Бид одооноос зээл төлөлтөө дуусгаж явахгүй бол манайх шиг рейтингтэй орнуудынх дараагийн санхүүжилт минимум 10 хувьтай босохоор харагдаж байна. Тиймээс ойрын хоёр гурван жилийн хугацаанд төлөх бондуудыг бүрэн төлж явах хэрэгтэй. Үгүй бол гадаад худалдаанд дахин санхүүжилт хийвэл нэлээд өндөр хүүтэйгээр мөнгө босно. Энэ жилийн хувьд ханш харьцангуй тогтвортой байх болов уу гэж харж байна. Дүгнээд хэлэхэд эдийн засаг өсөлттэй байна. Валютын орлого хангалттай байна. Нөгөө талд импортын гол өдөөгч буюу барилгын салбар, машины борлуулалт тодорхой хэмжээнд буурсан гэж байгаа. Энэ нь импортын барааны эрэлт харьцангуй бага байна гэсэн үг. Тиймээс ам.долларын ханш харьцангуй гайгүй байх болов уу. Ер нь шинэ жил, цагаан сар хоёр л их нөлөөлдөг. Гэхдээ ханшинд шууд том хэмжээгээр нөлөөлөхгүй байх гэж харж байна.

-Гэтэл зарим мэргэжилтнүүд инфляци нэмэгдэх төлөвтэй байна гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа шүү дээ?

-Ханш алдвал нэмэгдэнэ. Би он дуустал инфляци гайгүй байна гэж харж байна. Зарим хүмүүс өмнөх жилүүдийн түүхийг харж байгаад яриад байна л даа. Дээр хэлсэнчлэн хэрэглээний бараа, барилгын дотор заслын материал их импортолдог байсныг тооцоолоод валютын ханш савах байх гэсэн таамаглал хийгээд байх шиг байна. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа.

Тэтгэвэр нэмсэнтэй холбоотойгоор инфляци өсөх байх гээд ажигласан байдалтай байна. Мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна. Гэхдээ том хэмжээнд харьцангуй гайгүй байх гэж харж байгаа. Учир нь манай улсын хувьд инфляцийн гол өдөөгч нь ханш байдаг. Бусад нь харьцангуй гайгүй. Үүнээс гадна манайд инфляци импортлогдоод байна. Бусад оронд инфляцийн түвшин өндөр байгаа. Харин БНХАУ-ынх харьцангуй гайгүй байна. Гэхдээ барилгын салбар нь хямралтай байна. Улс орон бүр ковид, геополитикийн зөрчилдөөний дараах асуудлаа цэгцлэх гээд үзээд л байна.

-Тэгвэл ам.долларын ханшийг буулгах боломжтой юу?

-Буух боломжгүй байх гэж харж байна. Одоо гадаад бондуудын төлөлтийг хийгээд явна гэж байгаа бол тодорхой хэмжээний хуримтлалуудыг бий болгох ёстой. Энд нэг зүйлийг дурдахад, манайд хуримтлалын сангууд бий. Тухайлбал, “Ирээдүй өв сан”. Уг санд одоогоор 2.7 их наяд төгрөг хуримтлагдсан байна. Энэ сангийн мөнгийг уг нь валютаар, магадгүй гадны өндөр хөгжилтэй буюу рейтинг нь гурав А-тай Засгийн газрын бондод байршуулаад явсан бол нэг тэрбум ам.доллар болчихоор байсан юм билээ. Тэр санд сар бүр мөнгө хуримтлуулж байгаа шүү дээ. Сангийн мөнгөнөөс тодорхой хэмжээгээр хүүхдийн мөнгө өгөх нь өгсөн.

Гэхдээ төрийн сан дээр төгрөгөөр хүүгүй байршуулж байгаа. Ингэж зүгээр байршуулснаараа бид алдагдал хүлээгээд байгаа юм. Ханш алдахаар тэр мөнгөний үнэ цэнэ унаад байна гэсэн үг шүү дээ.

Гэхдээ эрсдэлтэй зүйлд тэр мөнгөөр хөрөнгө оруулалт хийж болохгүй. Тэрийг хурдан хөрвөх боломжтой үнэт цаасанд байршуулж байж баталгаатай болно.

-Дэлхий нийтийн эдийн засгийн чиг хандлага Ази руу чиглэж байна гэсэн зүйл энэ зун их яригдсан. Хэрвээ үнэхээр Ази руу, тэр дундаа манай урд хөрш рүү эдийн засгийн чиг хандлага чиглэж байгаа бол манайх үүнээс ямар боломжийг өөрсдөдөө бий болгох боломжтой вэ?

-Худалдааны интеграцид орох хэрэгтэй. Ази тив том шүү дээ. БНХАУ ч том. Энэтхэг улс мөн БНХАУ-аас хүн амаараа олон болчихлоо. Бусад тивүүдийг бодоход дэд бүтцийн холболт харьцангуй муу. Тиймээс бид худалдаа хөрөнгө оруулалтын ажлуудаа эрчимжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Манайх шиг далайд гарцгүй, хязгаарлагдмал орны хувьд болж өгвөл чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг сайн тохирч байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт бараагаа худалдах боломжтой болох ёстой. Үүнийг нь Засгийн газар хийж өгөх хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт, манай бүтээгдэхүүн холын тээврийг даах чадамжтай байх хэрэгтэй.

Ковидын үед бид зөвхөн нүүрсээр амьдарч болохгүй юм байна гэдгийг ойлголоо шүү дээ. Нүүрс гардгаараа гараг. Гэхдээ үүний хажуугаар өртөг шингэсэн, тээвэрлэлтийг нь харьцангуй хялбар шийдэж болохоор өндөр өртөгтэй уул уурхайн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Үүн дотор сүүлийн яригдаад байгаа ураныг зөв вариант гэж би харж байгаа. Ураны нэг килограмм нь 150 ам.доллар. Тэгвэл нэг тонн нь 150 мянган ам.доллар гэсэн үг. Бид хэд хэдэн тонноор гаргах боломжтой. Үүнтэй адил өртөг шингэсэн тээвэрлэлтийг амархан шийдэж болохоор дараа дараагийн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингээд тэрхүү бүтээгдэхүүнээс орж ирж байгаа орлогоороо дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх гарц байна.

Энэ жил аялал жуулчлалын тухай хуулиа амжилттай батлаад, иргэний агаарын тээврээ либералчлаад урьд өмнө авч байгаагүй хэмжээний жуулчдаа авч байна. Энэ бол ковидын дараах сэргэлтийн цаг үе. Тиймээс манайд илүү потенциалууд байна. Засгийн газар сурталчилгаа чиглэлд сайн ажилласан гэж бодож байгаа. Шинэ үеийн маркетингийн сошиал медиагийн аргыг амжилттай сайн хэрэгжүүллээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 43 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 46 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 49 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 51 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 53 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 55 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 58 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top