x

Шинэ авто замыг ашиглалтад оруулахын тулд түр гарам байгуулна

Авто замын байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэл бууруулах чиглэлээр 2022 онд 11 байршилд зам, замын байгууламж шинээр барихаар төлөвлөж, дөрвөн байршлын замыг ашиглалтад оруулсан.

Эдгээр дөрвөн байршлын нэг болох Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэл буюу Таван шарын төмөр замын гарам хүртэл 1.74 км авто зам тавих ажил өнгөрсөн онд дууссан юм. Гэвч “ДЦС-4” ТӨХК-ийн ачаа тээврийн төмөр замд гарам гаргах асуудлаас шалтгаалан уг замын бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад оролгүй, нэг жил гацсан байна.

Тус төмөр зам нь “ДЦС-4” ТӨХК-ийн гол түүхий эд болох нүүрс тээвэрлэдэг салбар төмөр зам бөгөөд хийц бүтээц, ашиглалтыг тус байгууллага хариуцдаг байна. Харин төмөр замын аюулгүй ажиллагаа, үндсэн диспетчерийн үүргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн төмөр замын байгууламж нь “ДЦС-4” ТӨХК-д харьяалагдаж байгаа ч үүнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс технологийн шаардлага тавьдаг аж. Тиймээс уг төмөр замд гарам гаргах ажил 5-6 төрийн байгууллагын уялдаа холбооноос хамааралтай гэсэн үг. Энэ асуудалтай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Уг холбоос зам маань Таван шарын төмөр замын гармаас Үйлдвэрийн гудамж руу нийлэх 1.74 км урттай. Ач холбогдлын хувьд босоо тэнхлэгийн дагуу буюу Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын өргөн чөлөөтэй холбоно.

Хэдий уг зам маань ач холбогдол өндөртэй ч “ДЦС-4” ТӨХК-д хүндрэлтэй. Учир нь тус төмөр замаар нэг удаадаа 50-60 чиргүүлтэй галт тэрэг орж ирдэг бол жилдээ 57-60 мянган галт тэрэг дайран өнгөрдөг. Энэ хэмжээний төмөр замын ачаалал шинэ авто замын ачаалалтай огтлолцсоноор нэлээдгүй түгжрэл үүсэх эрсдэлтэй гэж Эрчим хүчний яамнаас үзэж байгаа. Иймд Эрчим хүчний яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Нийслэлийн Замын хөгжлийн газар харилцан ярилцаж, түр гарам ажиллуулахаар тохиролцлоо. Ингэхдээ уг гармаас 300 метрийн зайд буюу Геологийн төв лабораториос урагш чиглэсэн төмөр замын нүхэн гарц байгуулах бөгөөд энэ замтай холбон, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тухайн зам ашиглалтад орвол тус түр гармыг татан буулгахаар харилцан тохиролцоод байна” гэв.

Ийнхүү Зам тээврийн хөгжлийн сайд уг хэсгийг түр гармаар ашиглах тушаал гарган, тус яамнаас Ажлын хэсэг томилогдон ажиллах аж. Мөн Эрчим хүчний сайд нүхэн гарц ашиглалтад орох хүртэл түр гарам ашиглах зөвшөөрөл гаргах юм. Геологийн төв лабораториос урагш чиглэсэн нүхэн гарц ашиглалтад орж, Таван шарын төмөр замын гармаас Эрчим хүчний гудамж хүртэлх замтай холбогдвол Сонсголын гүүр, Гурвалжингийн гүүрээр тойрч байгаа хөдөлгөөний ачаалал буурна.

Холбогдох яамдаас зөвшөөрөл олгосон тохиолдолд төмөр замын гармыг 14 хоногийн хугацаанд байгуулж, энэ зургаадугаар сард багтаан бүрэн хөдөлгөөнийг нээхээр тооцоолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top