x

Бичигт боомтын олон улсын зорчих хөдөлгөөнийг маргааш нээнэ

БНХАУ-тай хиллэдэг Бичигт боомтын олон улсын зорчих хөдөлгөөнийг маргааш буюу энэ сарын 15-ны өдөр нээхээр болжээ. 

Тус боомтод байнгын үйл ажиллагаа эрхэлдэг 1000, түр буюу явуулын 1500 гаруй иргэн суурьшдаг аж. Ердийн үед өдөрт дунджаар 500-600 орчим зорчигч, 300 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна.

Тэгвэл боомтын хилээр нэвтрэх зорчигчид дараах шаардлагыг хангах ёстой!

Үүнд,

  1. Монгол Улсын гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэх буюу Монгол Улсын хилээр нэвтрэх хүчин төгөлдөр баримт бичигтэй байна
  2. Улсын хилээр нэвтрэх хүүхэд гадаад паспорт, төрсний гэрчилгээ, хууль ёсны асран хамгаалагчийн хамт хил нэвтэрнэ. Хууль ёсны асран хамгаалагч хамт яваагүй бол итгэмжлэхтэй байна.
  3. Улсын хилээр нэвтрэх зорчигч нь 48 цагийн PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөх бөгөөд сөрөг хариутай нөхцөлд хилээр нэвтэрнэ
  4. Хилээр нэвтэрч буй иргэд эрүүл мэндийн мэдүүлгийг 100 хувь мэдүүлэх бөгөөд зорчигчид гар утсандаа “Wechat” аппликейшн суулгасан байна
  5. Даваагаас баасан гарагт 08.00-09.00 цагт Монголын талаас зорчигчид БНХАУ-ын тал руу, БНХАУ-аас Монгол Улсын тал руу 16.00-17.00 цагт зорчигчид нэвтэрнэ
  6. БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээр, Олон улсын зам тээврийн хяналтын журмын (БНХАУ-ын Зам тээврийн яамны 2005 оны 3 дугаартай шийдвэр) холбогдох заалтын дагуу Монгол, БНХАУ-ын хилийн боомт хооронд зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь наймаас дээш хүний суудалтай автобусаар хил нэвтэрнэ
  7. БНХАУ-д Монгол Улсын иргэд 30 хоног хүртэл хугацаатай визгүй зорчиж болно
  8. БНХАУ-д зорчиж буй иргэд зочид буудлаас бусад газар амьдрах болон хоноглохоор бол 24 цагийн дотор БНХАУ-ын Цагдаагийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай гэдгийг хилийн Бичигт боомтын зөвлөлөөс анхаарууллаа.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top