x

М.Лхагвачулуун: Барааг буцааж гаргах нөхцөлтэйгөөр нэг жилийн хугацаагаар түр оруулах боломжтой

Барааг улсын хилээр түр оруулах, гаргах харилцааны талаар Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газрын ГУБ М.Лхагвачулуунаас тодрууллаа.

-Барааг хилээр түр хугацаанд оруулаад буцааж гаргах ойлголтын талаар мэдээлэл өгөөч? Энэ тохиолдолд гаалийн болон бусад татвар төлдөг үү.

-Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулж болно.  Дээрх бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулан, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд байршуулдаг.  

Энэ тохиолдолд  тухайн бараанд гаалийн бүрдүүлэлтийн “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах” 500 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж, гаалийн байгууллагаас ногдуулсан  гаалийн болон бусад татварыг төрийн сангийн тусгай дансанд байршуулна.

Харин хилээр буцаан гаргахдаа гаалийн бүрдүүлэлтийн “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан  гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах” 300  горимоор бүрдүүлэлтийг хийлгэж түр дансанд байршуулсан  импортын гаалийн болон бусад татварыг буцаан авах боломжтой.

Гэхдээ гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдлоос бусад өөрчлөлт оруулсан тохиолдолд түр дансанд байршуулсан  импортын гаалийн болон бусад татварыг буцаах боломжгүй байдаг.

-Улсын хилээр түр хугацаагаар оруулаад буцааж гаргах бараанд гаалийн болон бусад татвар төлөхгүй байх боломж байдаг уу.

-Монгол Улс барааг түр хугацаагаар оруулах тухай Станбулын конвенцод нэгдэн орсон. Иймд үзэсгэлэн яармаг худалдаа, уулзалт түүнтэй ижил төстэй арга хэмжээ болон мэргэжлийн тоног төхөөрөмж, боловсрол соёл шинжлэх ухааны зориулалттай барааг гаалийн болон бусад татвар төлөхгүйгээр түр хугацаагаар оруулаад буцааж гаргах тохиолдолд МҮХАҮТ-д хандаж АТА карней авч болдог.

Харин хадгалалтын тусгай нөхцөл шаарддаг түргэн гэмтэж муудах бараа, худалдаж борлуулах бараа, олон нийтэд тараах сурталчилгааны материал зэрэгт АТА карней олгодоггүй.

-Барааг түр оруулаад буцааж гаргах сонирхолтой иргэн, аан ата карней авах хүсэлтээ ямар байгууллагад гаргах вэ?

-АТА карнейг конвенцын гишүүн 70 гаруй улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас тухайн барааг буцааж нэвтрүүлэх  нөхцөлтэйгөөр  нэг жилийн хугацаагаар олгодог. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 145 дугаар тогтоолоор АТА карнейг олгох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг хүлээх, баталгаа гаргах  үүргийг Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд олгосон. Иймд АТА карней авах хүсэлтээ МХАҮТ-д гаргаж болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 19 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top