x

10 уулзварын гэрлэн дохионы асалтын хугацааг өөрчилсөн нь үр дүнтэй болжээ

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III” хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо. 

Хурлын эхэнд ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи төсөл хэрэгжиж дуусахад богино хугацаа үлдсэн, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон юм.

ЖАЙКА-гийн төслийн багийн дарга Табата Тоорү "Сар бүр шатахуун түгээх станцаас дээж авч, хүхрийн агууламжийг шинжилж байна. Мөн нэг жилийн хугацаанд Тэрэлжийн гэр жуулчны баазад сайжруулсан шахмал түлшний загвар төслийн үр дүнг баталгаажуулах шаталтын туршилтыг хийж, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын явуулын станцыг байршуулж, агаарын чанарын агууламжийг хэмжсэн. Түүнчлэн хөдөлгөөний эрчим болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа, ахуйн хэрэглээний гэрийн зуухны ашиглалтын судалгааг хийлээ. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжсэнээр ахуйн зуухнаас ялгарах PM1O-ын агууламжийн эзлэх хувь 62 хувиас 42 хувь болж буурч, хүхэрлэг хийн хэмжээ ихэссэн байна. Иймд хүхэргүйжүүлэх бодисыг сайжруулсан түлштэй хольж, хүхрийг бууруулах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Мөн Улаанбаатар хотын төвийн 10 уулзварын гэрлэн дохионы асалтын горимын хугацааг өөрчилж, тохиргоог сайжруулах туршилт хийсэн. Туршилтын үр дүнг тодорхойлох зорилгоор 2023 оны хоёрдугаар сард эдгээр уулзварт замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа хийж, дөрөвдүгээр сард үр дүнг нэгтгэж, үнэлгээ хийжээ. Туршилтаар дээрх 10 уулзварт өөрчлөлт хийхээс өмнө 574,270 тээврийн хэрэгсэл тоологдсон бол өөрчлөлт хийсний дараа 593,767 болж, уулзвараар нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 19,496-оор нэмэгдэж, хөдөлгөөний урсгал нэмэгдсэн байна.

Түүнчлэн төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хэллээ. Тухайлбал, хүхэр ихтэй дизель түлшийг хэрэглэх тохиолдолд цаашид “Евро-5” дизель хөдөлгүүртэй автобусны хаягдал утаа шүүгч төхөөрөмж эвдэрч, ашиглалтаас гарах, цаашлаад хөдөлгүүр доголдох зэрэг техникийн гэмтэл гарч, шинэ автобус актлагдах магадлалтай. Иймд хүхэр ихтэй дизель түлшний хэрэглээг яаралтай зогсоож, “Евро-5” стандартын түлшний хэрэглээг албажуулах, автобуснуудад түлшний хэрэглээнээс үүдэлтэй эвдрэл, гэмтэл байгаа эсэхийг шалгаж, засварлуулах шаардлагатай байна зэрэг санал хэлж байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Төслийн хугацаанд төлөвлөсөн ажлуудаа хийж дуусгах нь чухал. Мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтрагч байгууллагууд гар бие оролцож, туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллах учиртай” гэдгийг онцлов.

Түүнчлэн нийтийн тээвэрт “Евро-5” стандартын түлш хэрэглэхэд анхаарна гэдгээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top