x

Төрийн нийтлэг үйлчилгээний албанд гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг судална

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 14 дэх уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчидтай хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар оролцов. Тус салбарт улсын хэмжээнд 52,7 мянган хүн ажиллаж байна.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцууллаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. -4,6 хувьтай байсан эдийн засаг 7,9 болтлоо өссөн байна. Боомтын сэргэлтийн ажлууд эрчимтэй өрнөж нүүрсний экспортыг ил тод, цахимаар арилждаг болсноор далд эдийн засаг ил болж улсын төсөв анх удаагаа 1,1 их наядаар даван биелж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа төрийн албан хаагчдын цалингийн шинэчлэлийн талаар танилцуулав. Төрийн албанд гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Эрүүл мэнд, боловсролын салбар гүйцэтгэлд суурилсан цалингийн системд шилжсэнийг дурдлаа. Улсын төсвийн тодотголд 986,6 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулна. Тэр дундаа төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 26-31 хувиар нэмэгдүүлж байгааг сайд Х.Булгантуяа танилцууллаа.

Уулзалтад оролцогчид саналаа хэлэв.

СБД-ийн биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч А.Хоролсүрэн: Цалин, нийгмийн асуудлыг анхаарч, орон сууцны дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Цалин бага байдгаас спортын байгууллагад ажиллах хүн олдохгүй байна. Мөн тэмцээн уралдаан явуулахад спортын барилга байгууламж стандарт хангахгүй байна. Үүнд анхаарч өгөөч.

14-р сургуулийн номын санч А.Сүрэнтуяа: Цалин, нийгмийн асуудлаас болж номын санчаар ажиллах хүн олдохгүй байна. Сургуулийн номын санч гэдэг бол хүүхдийг номд дурлуулах ажил хийх ёстой. Гэтэл сан хөмрөгөө бүртгэх, цахим бүртгэлийн ажилд бүх цагаа зарцуулж байна. Номын санчийн орон тоог нэмэх, цалин хөлсний асуудалд анхаарч өгнө үү.

Монголын Үндэсний музейн үйлчлэгч Ц.Гэрэлээ: Цалин бага байгаагаас үйлчлэгч хийх боловсон хүчин олдохгүй байна. Мөн цалингийн асуудлаас үүдэн орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Цалин нэмэх асуудлыг анхаарч өгөхийг хүсэж байна.

1-р цэцэрлэгийн нарийн бичиг П.Батчимэг: Улс орны эдийн засгаас шалтгаалж цалинг бага ч болов нэмж байгаад баяртай байна. Боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын амралтын мөнгийг багш нарынхтай адил бодож олгодог болгохыг хүсэж байна.
Хоёрдугаарт "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг иргэн бүрд хүргэхэд анхаарах хэрэгтэй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд төрийн нийтлэг үйлчилгээний салбарыг гүйцэтгэлд суурилсан цалингийн системээр ажиллуулах, орон сууцны ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлөөр хамруулах боломж байгаа талаар судална гэдгийг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 35 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top