x

Жолооч Ч.Эрдэнэбат: Төрийн байгууллагуудын хүнд суртал үнийн өсөлт, машин тэрэгний хомсдолыг бий болгож байна

Замын-Үүд 2023.06.11

Замын-Үүдийн ачаа тээврийн асуудлаар “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэбаттай ярилцлаа

-Танай нутгаар зуншлага хэр байна вэ?

-Зуншлага муу. Цагаанаараа эргэсэн, аймшигтай байна.

-Өнгөрсөн долоо хоногт манай сонинд Б.Пүрэвдорж гишүүн ярилцлага өгөхдөө ачаа тээврийн үнийн талаар ярьсан юм. Одоо ачаа тээврийн үнэ ханш ямар байгаа вэ?

-Ачаа тээврийн үнэ өсөөгүй. Хамгийн гол нь орж, гарах зохицуулалтуудаа төрийн байгууллагууд хийж чадахгүй байна. Би яг одоо очерт зогсож байна. Одоогоор миний нүдэнд харагдаж байгаа 1000-гаад машин байна.

-Өдөрт хэдэн машин гарч байгаа вэ?

-200 машин гарч байна.

-Хэд орж байгаа вэ?

-Бас л 200 орж ирж байгаа байх.

-Яагаад тийм олон машины дараалал үүсчихсэн юм бэ?

-Гааль, шалган, авто тээвэр, замын цагдаа гээд төрийн байгууллагууд нь бүгд тус тусдаа бүх машиныг хянаж шалгадаг, явуулдаггүй. Дээрээс нь Хятад талдаа бас хүнд сурталтай. Хоёр улс хоёр талдаа маш хүнд суртал гаргаад, машинууд нь явж өгөхгүй, ачаа бараа гацаад байгаа юм. Түүнээс зүгээр л урсгалаараа явчихвал ямар ч очер дараалал үүсэхгүй шүү дээ. Одоогоор ямар ч байсан 10 гаруй км үргэлжилсэн ачаа тээврийн машины очер байна. Өглөөнөөс хойш зогсоход ер урагшилсангүй.

-Замын-Үүдээс Эрээн рүү гарахад ямар үнэтэй байгаа вэ?

-Эрээн рүү гарахад үнэгүй шүү дээ. Ямар ачаа байхав дээ. Ямар ч ачаа байхгүй. Экспортоо наадуул чинь бүгдийг нь гаргахгүй байгаа шүү дээ.

-Орж ирэх үнэ ханш нь хэдтэй байна. Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл?

-Орохдоо Улаанбаатар руу дөрвөн сая төгрөгөөр л явж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлээд байгаа үнийн өсөлт тэгэхээр худлаа болж таарав уу?

-Үнийн өсөлт хаана гараад байна гэхээр стандарт дээр л гараад байгаа. Авто тээврийн үндэсний төв нь аль дээр үеийн социализмийн үеийн стандартаа бариад тэгэхээр жижигхэн жижигхэн машин явж байгаа. Жишээ нь, нэг ачаад явах юмыг хоёр хувааж ачуулж байна. Одоо бүр 12 метртэй машин явуулна гээд солиотой юм яриад байгаа. Хятадууд нь тэгтэл 19, 20 метртэй машин явж байхад манайх жижгэсгэнэ гэдэг галзуу солиотой юм ярьж байдаг. Адилхан жин тонноо стандартаа бариад явмаар байгаа юм. Үүнтэй бид маш олон жил тэмцэж, хэлсээр л байгаа. Бидний явах дээд хурд 80 км/цаг. Ачаа тээврийн машины стандарт тусдаа. Монгол Улс өөрөө машин тэрэг үйлдвэрлэдэггүй. Тэгсэн мөртлөө Хятадаас орж ирсэн Хятадын стандартын машинаа орос стандартаар явуулна гэж авлига аваад гацаагаад байгаа байхгүй юу.

-Дөрвөн сая төгрөгөөр ачаа тээвэр зөөхөд ашиг гардаг уу. Техникийн элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл гарвал яах вэ?

-Ашиг гарахгүй шүү дээ. Зүгээр л хоолны мөнгөө л олж байгаа. Ямар ч ашиг байхгүй. Одоо ингээд очер дараалал үүсээд эхлэхээр нөгөө ачааны чинь үнэ өсч эхэлж байгаа юм. Яагаад гэхээр юм ховордохоор машин олдохоо байчихна. Тэгээд очер маш их болж байна. 2-3 хоногийн өмнөөс үнэ өсөөд эхэлчихсэн. Урдаа машин олдохоо байчихсан. Наашаа бас буцаж гарахгүй. Өнөөдөр л гэхэд 2000-гаар ачиж байсан арматур,

цемент 3500 болчихсон. Яг нугарчихаж байгаа юм. Зах зээлийн эрэлт хэрэгцээ байхгүй юу. Зүгээр зарчмаар нь явуулахгүй төр дундуур нь орж ирээд л дампууруулчихлаа.

-Төр яаж оролцож байгаа вэ?

-Төрийн бүх байгууллага нь хянана, шалгана, торгоно, стандартад нийцэхгүй байна гэдэг. Тэгээд шалган дээр нь нэг ч машин байхгүй. Очер нь ерөөсөө урагшлахгүй тал өдөр болж байна. Хил гааль руугаа машинаа оруулахгүй. Өөрсдийнхөө танил талыг урдуураа оруулаад л биднийг болохоор ингээд л зогсоочихно. Төрийн энэ хүнд суртал, танил талаараа аргалдаг заваан зүйлийг арилгах хэрэгтэй. Тэгж байж юмны үнэ ханш унана, суларна. Албаар зохиомол машины хомсдол үүсгээд байна шүү дээ. Тээврийн хэрэгслийн зохиомол хомсдол үүсгэхээр тэртээ тэргүй үнэ өсөх нь тодорхой шүү дээ. Урд машин байхгүй юм чинь ачаа бараагаа авахын тулд машин хайна биз дээ. Үүнийг болиулаад Хятад руу чихээд өгөх хэрэгтэй. Хятадаас хэр машин гарч байна, тэр тоогоор нь чихээд өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, манай гадаад харилцааныхан Хятадын талтай машинуудаа аваач ээ, хурдан гаргаач ээ гэдэг тал дээр сайн ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр урд талаасаа болохоор наашаа гарч байгаа машинуудыг бас хязгаарладаг. Урд талд Хятадын гаалийн бичгийг бүрдүүлчихээд, гарах гэж 3-4 хоног болж байна. Энэ болгон чинь зардал шүү дээ. Тэр хүмүүсийн буудал, хоол унд, машиндаа тос бензин үрж байна. Нэг хоногт зөвхөн тээврийн хэрэгсэлдээ 50 юань төлдөг. Тэгэхээр буудал хоол ундтайгаа нийлээд нэг хүнд хоногийн 200 юань чөлөөтэй алга болж байгаа. Өдрийн 100 мянган төгрөгний өртөгтэйгөөр Хятадад монгол тэрэг зогсож байна шүү дээ.

-Цаашаа гараад ачаагаа ачихад удах уу?

-Ачаагаа маш хурдан аччихдаг. Гэтэл наашаа гаалийн бүсээр гарах гэхээр хятадууд гаргахгүй. Хятадууд цаад талд монголчуудыг аль болох олон хонуулж мөнгө авах гээд байна шүү дээ. Ингээд албаар зогсоодог. Албаны хүмүүс биднийг гацааж зогсоохоос илүү тэдэнтэй ярилцаад, хурдан шуурхай оруулж гаргадаг болгомоор байгаа юм. Манайд барилгын эрчимтэй хугацаа чинь гуравхан сар шүү дээ. Яг л коронагийн үеийн байдал руугаа одоо буцаад орж байна. Хэд хоногийн өмнөөс эхлээд.

-Гарах орох машины хязгаар тогтоогоод байсан тэр хэвээрээ л байгаа юу. Нэмэгдсэн үү?

-Нэмэгдээгүй ээ. Өдөрт 200 машинаа арайчүү л оруулж, гаргаж байна. Гаалийн, хилийн цэргийн, авто тээврийн, төмөр замын хүнд суртал бүгд нөлөөлөөд энэ үнийн өсөлт, машин тэрэгний хомсдолыг бий болгож байна. Дандаа төрийн байгууллагуудтай холбоотой л үнийн өсөлт явагдаж байгаа. Ажлаа шуурхай хийгээд, зохион байгуулалтыг шуурхай гүйцэтгээд, хурдан нэвтрүүлээд өгөх юм бол үнэ өсөхгүй шүү дээ. Зах зээлийн үнэ нь буцаад л доошоо уначихна. Урагшаа Эрээн рүү машинуудаа бүгдийг нь чихээд өгөх юм бол нэг өдрийн дотор бүх ханш уначихдаг. Бариад хязгаарлаад байх тусам коронагийн үе шиг өсч эхэлж байна. Аргагүй шүү дээ. Машин олдохгүй болохоор өсөхөөс өөр аргагүй. Одоо энд 10 гаруй км цуваа үргэлжилж байхад нугарч өсөх нь аргагүй л дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 10 цаг 45 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 10 цаг 47 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 14 цаг 16 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 14 цаг 18 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 14 цаг 19 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 14 цаг 21 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 14 цаг 23 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 14 цаг 24 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 15 цаг 1 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 15 цаг 2 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 15 цаг 4 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 15 цаг 5 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 15 цаг 6 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 15 цаг 7 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 15 цаг 8 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 15 цаг 10 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 15 цаг 11 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 16 цаг 46 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 16 цаг 49 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 16 цаг 53 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top