x

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчиход тулгардаг бэрхшээлээ жолооч нарт үзүүлэв

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т сургалт зохион байгууллаа.

Тэрээр долоо хоног бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгамддаг асуудал бол хүртээмжтэй орчин нөхцөл, аюулгүй байдал, нийтийн тээврийн үйлчилгээ юм. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчиход тулгамддаг бэрхшээлүүдийг ойлгуулах зорилгоор дадлага сургалт зохион байгуулав. Сургалтад нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгжийн 50 орчим жолооч, хэсгийн дарга, инженер хамрагдсан юм. Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Г.Ганзориг, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн Б.Өлзийбаяр нар өөрт тулгамддаг асуудлуудаа биеэр үзүүлэв.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Г.Ганзориг:

-Би автобус ирж буйг чимээгээр нь мэддэг. Автобусны хойд хаалганаас урд хаалга хүртэл тэмтэрч явсаар суудаг бөгөөд хоосон суудал байгаа эсэхийг мэдэхгүй тул ихэнх тохиолдолд зогсож явах шаардлага тулгардаг. Тиймээс жолооч нар зорчигч багатай үед харааны бэрхшээлтэй хүнд суудал тавьж өгөхийг уриалж, хэлдэг байгаасай. Автобусны буудал зарладаг болсноос хойш зорьсон буудалдаа буух боломжтой болсон. Энэ бол нэг том ахиц. Зарим тохиолдолд автобусны жолооч нар биднийг анзаардаггүй, эсвэл хүлээж тэсдэггүй тул орхиод явдаг. Цаашдаа нийтийн тээврийн жолооч нар хэдхэн секунд хүлээгээд, харааны бэрхшээлтэй иргэдээ аваад явдаг байгаасай гэж хүсэж байна гэв.

Тэрээр өөрийн биеэр автобусанд суух үед үүсдэг бэрхшээлээ үзүүлж, үүний дараа “Эрдэм транс” ХХК-ийн хэсгийн дарга Ч.Сүх-Эрдэнэ нүдээ боож, нийтийн тээврээр зорчих туршилт хийсэн. Тэрбээр “Уг туршилтад ороход маш хэцүү мэдрэмж төрлөө. Тиймээс харааны бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр зорчиход нь дэм болж, чадах чинээгээрээ туслаарай гэж хүн бүрд уриалмаар байна. Мөн нийтийн тээврийн жолооч нартаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүлээцтэй хандаж, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлээрэй гэж захья. Би хариуцсан хэсгийн жолооч нартаа ч энэ талын ойлголтыг чадах чинээгээрээ өгөхийг хичээнэ” хэмээв.

Үүний дараа Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн Б.Өлзийбаяр тэргэнцэртэй иргэд автобусанд зорчиход үүсдэг хүндрэл, бэрхшээлийг тайлбарлалаа. Тэрбээр “Нийтийн тээврээр зорчих үед автобус замын хашлагаас хол, эсвэл давхарлаж зогсох тохиолдол элбэг. Тиймээс автобусны хаалганд байрлах тэргэнцэртэй иргэн суухад дардаг товчлуур дээр дарж чаддаггүй. Мөн тэргэнцэртэй иргэдийн суудлын бүсийг урт болгох хэрэгтэй” гэсэн юм.

Тэргэнцэртэй иргэдэд тулгамддаг асуудлыг биеэр мэдрэхээр “Эрдэм транс” ХХК-ийн хэсгийн дарга О.Гүндсамба туршилтад оролцсон. Тэрбээр “Тэргэнцэртэй иргэн автобусанд ороход зориулсан шатны налууг хүний оролцоо бага байхаар шийдэх хэрэгтэй болов уу. Мөн жолооч нартаа  тэргэнцэртэй зорчигчдод тусалж байхыг уриалмаар байна” гэлээ.

Тус сургалтыг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө санаачлан, зохион байгуулж байгаа бөгөөд цаашид энэ төрлийн дадлага сургалтыг тогтмолжуулах хэрэгтэйг онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 41 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top