x

Ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 16 клубийн 130 орчим тамирчин оролцсон бөгөөд олон улсын эрхтэй 14 шүүгч ажиллажээ.

Энэ жилийн хувьд нийслэлийн есөн дүүргээс гадна 21 аймгийн тамирчид нээлттэй оролцож байгаагаараа онцлог.

Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний шилдгүүдэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах нар шагнал гардуулсан юм. Мөн энэ үеэр хоёр шилдэг тамирчинд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг” гардуулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:

-Спорт бүр өөр өөрийн онцлог, дүрэм, давуу талтай байдаг. Ширээний теннис сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Энэ хөгжлийн гол тулгуур нь ширээний теннисний холбоодын нэгдэл, багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчид та бүгд юм шүү. Нийслэлийн зүгээс энэхүү тэмцээнийг жил бүр дэмжин, уламжлал болгон зохион байгуулна. Энэ жил Улаанбаатар хотноо ширээний теннисний Ази тивийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн, мөн Зүүн Азийн залуучуудын наадам болно. Тиймээс та бүхэн бэлтгэлээ сайн базааж, эдгээр тэмцээнд амжилттай оролцоорой. Улс орныхоо нэрийг тив, дэлхийд алдаршуулах хамгийн гол хүн бол тамирчид та бүгд юм шүү гэв.

Ирэх зургаадугаар сарын 18-23-нд Ази тивийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болох аж. Мөн наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах юм. Энэ удаагийн хотын аварга шалгаруулах тэмцээнийг Азийн томоохон наадмуудын өмнө зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд тамирчдын хувьд сорил, бэлтгэл болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

Ширээний теннисний тамирчин Э.Аялгуу:

-Би одоо есөн настай. Энэ спортоор хичээллээд жил гаран болж байна. Аав маань ширээний теннис тоглох дуртай болохоор анх зааж өгч байсан. Долоо хоногт таван удаа, өдөрт дөрвөн цагаар бэлтгэлээ хийдэг. Энэ удаагийн хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч медаль авч чадаагүй. Шар хөдлөөд жаахан уйлсан. Гэхдээ энэ жил 10 хүртэлх насныхны Улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөл болон багийн төрөлд алт авсан. Медаль авах үед өөрөөрөө бахархаад бас л уйлах гээд байдаг. Энэ спортоор хичээллээд ижил сонирхолтой олон найзтай болж байгаадаа баярладаг. Том болоод олимпын наадамд оролцмоор байна гэлээ. 

Монгол Улсын Ширээний теннисний шигшээ багийн тамирчин, Спортын мастер М.Тэмүүлэн:

-Энэ удаагийн өрсөлдөгчид маш сайн байлаа. Бэлтгэлээ ч сайн базаасан байна. Тэмцээндээ амжилттай оролцоод Хосын төрөлд алт авсан. Мөн “Жуух бичиг” ч авлаа. Бэлтгэлээ сайн хийж, шаргуу хичээсэн болохоор үнэхээр сайхан байна. Энэ жил олон тэмцээн хүлээж байгаа тул бэлтгэлээ сайн базаагаад, амжилт гаргах зорилго тавиад байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Дашрамд, 1994 оноос хойш 22 жил завсардаад байсан тус тэмцээнийг 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа. Тэмцээнийг 10 хүртэлх насны таван ангилал, өсвөрийн насны /11-12, 13-15, 16-18 нас/ гурван ангилал, залуучуудын төрөл буюу 18-40 нас, ахмадын насны /40-49, 50-59, 60-69, 70-аас дээш нас/ дөрвөн ангиллаар зохион байгуулдаг. Тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Ширээний теннисний холбоо хамтран зохион байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 43 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top