Байт харвааны 2023 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах XXII удаагийн тэмцээн эрэгтэй урьдчилсан харваагаар эхэллээ. Тэмцээн хоёр өдөр үргэлжилэх ба Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах "Дайчин Чанар-Тэсвэрийн талбар 360" талбайд болж байна.
Тус тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн 100 гаруй тамирчин рекурв, компаундын төрлөөр зургаан багц медалийн төлөө цэц мэргэнээ сорино.
Дашрамд, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулж байна.
Өнгөрсөн жилийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ганцаарчилсан харваанд "Хангарди" клубын тамирчин Ж.Гантөгс, эмэгтэй ганцаарчилсан харваанд "Алдар" спорт хорооны тамирчин П.Мишээлт алтан медаль хүртэж байв.



