x

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт үргэлжилж байна

Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Тус үүргийг биелүүлэхэд хуулийн зохицуулалтаар хэд хэдэн боломжийг тусгасан.

Тодруулбал, хугацаат цэргийн алба, оюутан цэрэгт хамрагдах, цэргийн дүйцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, цэргийн жинхэнэ албыг биеэр хаах гэх зэрэг багтдаг. Эдгээрийн нэг болох цэргийн дүйцүүлэх албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэнд эх оронч үзлийг төлөвшүүлж, цэргийн хэргийн бэлтгэл эзэмшүүлэх зорилготой дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалт нь Төв аймгийн Баянчандмань сум дахь хилийн 0267 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зургаадугаар сарын 02-ноос эхэлсэн юм. Сургалтад нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж байна.

Уг сургалтаар батлан хамгаалахын эрх зүй, цэргийн дүрэм, зэвсэг техникийн бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл хичээлүүдийг онол, дадлагатай нь хослуулан явуулжээ. Мөн сургалтад хамрагдсан дүйцүүлэх алба хаагчид "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус сургалтын төвд 5000 гаруй модны суулгац тарилаа.

“Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-д шашин шүтлэг, ёс зүйн болон хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй нь тогтоогдсон иргэд 24 сарын хугацаатай цэргийн дүйцүүлэх албыг хаана гэж тусгасан байдаг. Шаардлага, шалгуурыг давсан иргэдийг батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр сургалтад заавал хамруулдаг байна. Цэргийн дүйцүүлэх албаны сургалт нь “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл”, “Тусгай үүргийн бэлтгэл” сургалтуудаас бүрддэг аж. Тус сургалт нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийн томилгоот үүрэг гүйцэтгэхэд чиглэсэн мэдлэгийг олгодгоороо онцлог юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 1 цаг 26 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 1 цаг 28 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 1 цаг 30 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 1 цаг 36 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 1 цаг 38 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 40 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 1 цаг 46 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 47 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 1 цаг 51 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 9 цаг 16 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 9 цаг 17 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 9 цаг 21 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 9 цаг 26 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 9 цаг 28 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 9 цаг 30 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 9 цаг 32 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 9 цаг 35 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 13 цаг 36 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 13 цаг 37 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 13 цаг 39 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top