x

"Ид шидийн орон Хөвсгөл" төслийн хандивын тоглолт энэ сарын 9-нд болно

Монгол орны хоймор болсон Хөвсгөл аймагт 39652 өрх амьдардгаас хоёр хүн тутмын нэг нь хүүхэд буюу 50227 хүүхэд амьдарч байна. Аймгийн хүн амын тэн хагас нь хүүхэд учир хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өндөр, хүүдийн болон гэр бүлийн сэтгэлзүйн үйлчилгээ шаардлагатай, хорт зуршил донтолт өндөр гэж судалгаагаар гарсан. Түүнчлэн хүүхдэд зориулсан орчин, үйлчилгээ хомс тул “Шидэт урц” ТББ-ын залуус санаачлан 2022 оны тавдугаар сард “Хөвсгөл ид шидийн орон” төслийг эхлүүлсэн.  Төслийн хүрээнд хоёр давхар 520 м2 барилга, 4100 м2 гадна талбай бүхий хүүхэд хөгжүүлэх төвийг 775 сая төгрөгийн 100 хувийн хандиваар босгохоор зорьжээ.

Тус төв нь 100 мянгаас давсан номтой номын сан, кофе шоп, комьютерийн лаборатори, шинжлэх ухааны өрөө, хүүхдийн сэтгэлзүйн зөвлөгөөний өрөө, танин мэдэхүй,  өв соёлын анименшины өрөөтэйгэөөс гадна. Хөгжим, бүжиг, зураг болон бусад хөгжүүлэх сургалт танхимууд, орчин үеийн мэдээллийн сургалтад суурилсан онлайн сургалтуудыг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Төслийг дэмжин 4080 хандивлагчаас 445.737.019.12 төгрөгийн хандив цуглуулснаар барилгын явц 65 орчим хувьтай байна. Тун удахгүй зөвхөн хүүхдэд зориулсан орчинтой, бүх хүүхдийг тэгш хүртээмжтэй хамруулах төв нээлтээ хийх дөхсөн ч өнөөдрийн байдлаар төслийн данс тэглэсэн байна.“Хөвсгөл ид шидийн орон” төслийн барилга барьж дуусахад одоогоор 329.262.981 төгрөг шаардлагатай байгааг төслийн багийнхан хэлж байгаа.

Иймд Хөвсгөл аймгийн уугуул Toonot records producer Э.Дэлгэрмөрөн , жүжигчин МУСТА Ж.Баясгалан нар энэхүү төсөлд зориулан “Бүх оддын тоглолт”-ыг энэ сарын 9-нд зохион байгуулах гэж байна.  Тоглолтын хөтлөгчөөр МУСГЗ А.Цоодол, хөтлөгч жүжигчин МУСТА Э.Ууганбаяр нар ажиллах бол тоглолтод МУГЖ С.Наран, Ө.Уянга, Б.Мөнхбаатар, МУСТА Т.Дэлгэрмөрөн, О.Баянмөнх, Я.Гэрэлчулуун, Б.Монголхүү, Э.Төрмандах О.Гансувд тэргүүтэй дуучид болон Увертура хамтлаг, Rapper Desant, Babar, Thunder, Ginjin болон бусад уран бүтээлчид урилгаар оролцох юм.

Энэ зуны анхны бүх оддын тоглолт 6-р сарын 9-ний өдөр UB place концертын их танхим тоглогдох бөгөөд тасалбарын үнэ 30.000, 40.000, 50.000 мянган төгрөгөөр тус тус shoppy.mn сайтаар борлуулагдаж байна.

Тоглолтын орлогыг 100 хувь Хөвсгөл ид шидийн орон төсөлд хандивлах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 1 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top