x

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд 20 мянга гаруй хүн бүртгүүлжээ

​​​​​​“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог.

Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж 2022 онд 29 орны 23,690 хүн оролцсон бол энэ удаа 30 орны 20 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. 

Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ.

"Улаанбаатар марафон-2023" өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж байна.

Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой юм.

Олон улсын марафон гүйлтэд оролцох иргэдэд зориулж Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын мэргэжилтэн зөвлөгөө өглөө.

Энэ талаар НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн ахлах мэргэжилтэн Д.Энхтүвшин "Маргааш болох марафон гүйлтийн үеэр хаагдсан зам талбай дээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний таван цэг байрлаж, ажиллана.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний цэгүүд нь гараа, барианы буюу Сүхбаатарын талбай дээр, Туннелийн уулзвар, Чойжин ламын сүм музейн дэргэд, 45 дугаар сургууль болон ОБЕГ-ын хажууд, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойд талд байршина.

Мөн МУИС, Багшийн дээдийн уулзвар, "Бишрэлт" их сургуулийн дэргэд түргэн тусламжийн машин зогсоож, бэлэн байдлыг хангаж байна" гэлээ. 

Мөн тэрээр олон улсын гүйлтэд оролцох иргэдэд хандан дараах зөвлөгөөг өглөө. 

  • Өнөөдөр сайн унтаж, амрах;
  • Гүйхийн өмнө хүнд махан хоол бага, илчлэг сайтай, хөнгөн хоолыг түлхүү идэх;
  • Гүйж байх хугацаандаа усны цэгүүдээс ус авч, 100-200 мл-ээр багаар шимж уух;
  • Шинэ гутал, хувцас өмсөж гүйх нь хөл холгох зэрэг эрсдэлтэй байдаг тул өөрсдийн өмсөж дадсан хувцастайгаа оролцохыг зөвлөж байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 2 цаг 51 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 2 цаг 53 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 2 цаг 56 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 3 цаг 1 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 3 цаг 3 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 6 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 3 цаг 11 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 3 цаг 13 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 3 цаг 16 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 10 цаг 41 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 10 цаг 42 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 10 цаг 46 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 10 цаг 51 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 10 цаг 53 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 10 цаг 55 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 10 цаг 57 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 11 цаг 0 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 15 цаг 2 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 15 цаг 3 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 15 цаг 5 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top