x

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ үргэлжилж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ баярын нэгдсэн жагсаалаар эхэллээ. Жагсаалд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хүүхдүүдийн төлөөлөл оролцож, мэргэжил бүрийн онцлогийг сурталчлан таниулсан юм.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагаас “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээг зохион байгуулж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар “Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн улсын нэг юм. Нийслэлийн хүн амын 38 хувийг хүүхэд эзэлж байна. Насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч болдог. Иймд ажиллаж, амьдарч байгаа орчноо эрсдэлгүй болгоход анхаарч, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг тань хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлж байдаг гэдгийг бодолцон зөвөөр үлгэрлэж, зөөлнөөр хүмүүжүүлж, зөвлөн туслахыг эрхэмлэхийг та бүхэндээ уриалж байна” хэмээлээ.

Мөн Монголын хүүхдийн ордноос эцэг эх, хүүхэд багачууддаа зориулан “Хүүхдийн ертөнц” фестивалийг санаачлан, НЗДТГ, MCP ХХК, Монголын хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байна. Фестивалийн хүрээнд Монголын хүүхдийн ордны сурагчдын тоглолтууд, хүүхэд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэлийг бэлдсэнээс гадна 2-3 тайз засаж цаг тутмын үзвэр, тоглолтууд тоглож, гудамжны явуулын хоолны үйлчилгээ, мөн асруудад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ үзүүлж буй юм.

Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Өнөөдрийн арга хэмжээнд 1000 гаруй хүний бүтээлээр үзэсгэлэн гаргаж, бүтэн сарын хугацаанд бэлтгэл хангасан. Хүүхдийн ордноос Шангри-Ла худалдааны төв хүртэлх замыг хааж, “Хүүхдийн ертөнц” гудамжны фестивалийг анх удаа зохион байгуулж байна. Монголын хүүхдийн ордон 63 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдааныг 59 дэх жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн хувьд 270 орчим бүтээл ирснээс 32 хүүхэд өнөөдөр шагналаа гардаж байна” хэмээв.

Монголын хүүхдийн ордонд жилд 4000 гаруй хүүхэд суралцдаг. Хүүхдүүдийг хүссэн чиглэлээр нь сургалтад хамруулахын зэрэгцээ олон улсын арга хэмжээнүүдэд оролцдог. Сүүлийн жилүүдэд ковидтой холбоотой суралцагчид багассан ч гэлээ 80 гаруй хүүхэд олон улсын арга хэмжээнд оролцжээ.

Гар зургийн уралдаанд шилдгээр шалгарсан О.Тайванжаргал 102 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагч. Тэрбээр “Миний мөрөөдөл” сэдвээр зураг зурж, тэргүүн байрт шалгарчээ. О.Тайванжаргал “Би өөрийгөө арай ч түрүүлнэ гэж бодоогүй. Хоёр юм уу, гуравдугаар байр эзэлнэ гэж бодож байлаа. Зураг зурж, дэлхийгээр аялж, алдартай зураач болно гэж мөрөөддөг тухайгаа зурсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн Хүүхдийн ордны авьяаслаг сурагчдын гала тоглолт болж, энэ үеэр хүүхдүүдийн төлөөлөлд гарын бэлэг гардуулсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 1 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top