x

Монгол Улс, БНСУ-ын гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Сөүл хотноо болов

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин 2023 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд БНСУ-д ажиллаж, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Ён Сам-тай зөвлөлдөх уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд, консулын харилцаа болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дэд сайд Г.Амартүвшин БНСУ нь манай гуравдагч хөрш, бүс нутаг дахь чухал түнш орон гэдгийг онцолж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаарх улс төрийн яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулахын чухлыг тэмдэглэв.

Энэ хүрээнд Гадаад харилцааны яам хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулах, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит хуралдааныг энэ оны хоёрдугаар хагаст зохион байгуулах санал тавив.

Дэд сайд Чой Ён Сам Стратегийн түншлэлийн харилцаатай Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд солонгосын тал чухал ач холбогдол өгдөгийг онцлоод Монгол Улстай бүх талын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, хоёр улсын Засгийн газар хоорондын бүхий л механизмыг эрчимжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.

Дэд сайд Г.Амартүвшин БНСУ-д ажиллах үеэр Жэжү хотноо зохион байгуулагдсан Үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачилгын өндөр түвшний улс төрийн уулзалтад оролцов.

Тус уулзалтад Үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачилгад нэгдэн орсон 70 гаруй орны төлөөлөгчид оролцож, хамтарсан мэдэгдэл гаргав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 1 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top