x

Нийслэлийн шилдэг сурагчид тодорлоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр “Шилдэг сурагч” шагналыг улс, олон улсын чанартай олимпиад, уралдаанд өндөр амжилт гаргасан сурагчдад олгодог уламжлалтай.

Тэгвэл өнөөдөр уг шагналыг 19 сурагчдад гардуулав.

Тодруулбал, 2022-2023 оны хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиадад 38.600 сурагч оролцсоноос нийслэлээ төлөөлөн оролцож, аваргаар шалгарсан сурагчид болон олон улсын чанартай олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчид “Шилдэг сурагч” шагналыг хүртлээ.  Шагналыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар гардуулсан юм.

 “Шилдэг сурагч”-аар шалгарсан сурагчид сэтгэгдлээ хуваалцлаа.

 “Шинэ эрин” сургуулийн сурагч М.Гантигмаа:

-Миний хувьд АНУ-д зохион байгуулсан Олон улсын математикийн “АМО” олимпиадад оролцож, алтан медаль хүртсэн. 12 жил нэг хамт олон болж, найзалж нөхөрлөсөн ангийнхандаа, мөн биднийг үргэлж дэмжиж, тусалж байдаг ангийн багшдаа баярлалаа. Маргааш болох хүүхдийн баярын мэнд хүргэе.

“Шинэ зуун билэг” сургуулийн сурагч Ц.Улсболд:

-Улсын техник, технологийн олимпиадын "Авто загвар"-ын төрөлд оролцож, түрүүлсэн. Би сургуулиа төгсөөд инженер болохоор зорьж байгаа. Аавынхаа нэрийг дуудуулаад “Шилдэг сурагч”-ийн шагналаа гардаж авахад өөрөөрөө бахархах сэтгэл төрлөө.

14 дүгээр сургуулийн сурагч М.Болорханд:

-Миний хувьд Улсын техник, технологийн олимпиадад оролцож, "Дүрслэх урлаг"-ийн төрөлд тэргүүн байр эзэлсэн. Хамгийн түрүүнд сургуулийнхаа гар зургийн багшид талархлаа илэрхийлмээр байна. Үргэлж зөвлөж, дэмжиж, урам өгч байдагт баярлалаа. Ангийнхан, сургуулийн найзууд, захиралдаа бас баярлалаа гэж хэлмээр байна.

“Оюунлаг” сургуулийн сурагч А.Тэргэл:

-Би Нийслэлийн мэдээллийн технологийн олимпиадад оролцоод, тэргүүн байр эзэлсэн. Юун түрүүнд ангийнхан, багш нартаа, гэр бүлдээ талархмаар байна. Мөн “Accepted” сургалтын төвийн багшдаа, сургуулийнхаа мэдээлэл зүйн багш нартаа баярлалаа. Үргэлж дэмжиж байдагт баярлаж явдаг шүү хэмээв.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил “Шилдэг сурагч”-аар Ази тивийн болоод олон улсын физик, хими, математик, биологийн хичээлийн олимпиадад Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон сурагчид төдийгүй Москва хотноо зохион байгуулсан Олон улсын мегаполис хотуудын VI олимпиадад ганцаарчилсан болон багийн дүнгээр медаль хүртсэн сурагчид тодорч, 26 сурагч уг шагналыг хүртэж байсан билээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 364 мянган хүүхэд суралцаж байгаа бөгөөд төгсөх ангид 14.340 сурагч суралцаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Жагаа (172.69.252.154)
    Спортын чиглэлээр удаа дараа амжилт үзүүлсэн ах дүү байна өнгөрсөн жил дүүрэгт шалгарсан нийслэлд ямар ямар шалгууртай вэ баярлалаа
    2023 оны 06 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 3 цаг 1 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 3 цаг 3 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 3 цаг 6 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 3 цаг 11 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 3 цаг 13 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 16 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 3 цаг 22 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 3 цаг 23 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 3 цаг 26 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 10 цаг 51 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 10 цаг 53 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 10 цаг 56 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 11 цаг 1 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 11 цаг 3 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 11 цаг 5 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 11 цаг 7 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 11 цаг 10 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 15 цаг 12 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 15 цаг 13 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 15 цаг 15 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top