x

Тамхины галаа унтраалгүй шидсэнээс болж хогийн цэг, авто машин шатжээ

Тамхины галаас хогийн цэг шатаж, иргэний авто машинд хохирол учирсантай холбоотой шүүхийн шийдвэрийг танилцууллаа. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны авто машины зогсоолын хажууд байрлуулсан хогийн цэгт 2020 оны долдугаар сарын 07-ны 18:20 цагт орчимд гал гарч, иргэн А-гийн эзэмшил, өмчлөлийн 00-00 УБ... улсын дугаартай автомашин шатсан байна.

Иргэн А нь гал гаргасан гэх Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шатсан автомашины төлбөрт 31,800,000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч Б нь “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, Б-гийн гэм бурууг шүүх тогтоогоогүй, галын дүгнэлт гараагүй” гэж маргасан.

Хэргийн баримтаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ иргэн Г-ийн нэр дээр бүртгэлтэй боловч нэхэмжлэгч А-ийн өмчлөл, эзэмшлийн автомашин болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч А өөрийн авто машин шатсаны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж шүүх үзсэн.

Мөн галын дуудлагатай холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж, прокурор ....бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаасан ...гэх байдал тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, харин Б-гийн болгоомжгүй үйлдлээс бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан талаар дурджээ.

Хэргийн газрын болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчийн тайлбар зэргээс гал түймэр гарсан шалтгаан нь хариуцагч Б найз С-ийн хамт орон сууцны хогийн цэгийн хажууд тамхи татсан, Б тамхиа хогийн цэг рүү чиглэлтэй шидсэн, С газарт унаган гишгэсэн, удалгүй хогийн цэгээс утаа гарч, гал дүрэлзэн ассан нь Б-гийн үйлдэлтэй холбоотой, улмаар хогийн цэгийн хажуугийн авто машины зогсоолд байрлуулсан нэхэмжлэгчийн авто машин шатсан байна.

Эрүүгийн хэргийг шалгах явцад авто машинд учирсан хохирлын хэмжээг 49,250,000 төгрөгөөр, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч 41,800,000 төгрөг гэж тогтоожээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргаж, хохирлын хэмжээг бодитой бус гэжээ.

Иргэний хуульд бусдын ... эд хөрөнгөд ... болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Б-гийн татсан тамхины ишээ унтраалгүй хогийн цэг руу хаясан болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарч нэхэмжлэгч А-гийн эд хөрөнгөд хохирол учирсан, уг хохирлыг Б хариуцах үндэслэлтэй гэж үзсэн.

Хариуцагч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын хэмжээг үгүйсгэж чадаагүй, бага зардлаар хохирлыг барагдуулах боломжтой болохыг нотлоогүй ба нэхэмжлэгч шатсан машиныг 10 сая төгрөгөөр бусдад зарсан байх тул шинжээчийн тогтоосон 41,800,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэгчийн шаардсан 31,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 1 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top