x

Кувейтийн сантай эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажиллана

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакийг Төрийн ордонд хүлээж авч уулзлаа. 

Хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон уг уулзалтанд Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Альмутайри, Кувейтийн сангийн Зүүн болон Өмнөд Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан менежер Юсеф Аль-Бадер, тус сангийн Сурталчилгаа, маркетинг, үзэсгэлэн хариуцсан газрын дарга Салех Аль-Такуй болон ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар оролцсон.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уулзалтын эхэнд Кувейтийн сангаас буцалтгүй тусламжийн хүрээнд 8.0 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн шинэ барилга ашиглалтад орж, хүн амд түлэнхий, осголт, хөлдөлтийн үеийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэнд Эрүүл мэндийн сайдын хувиар болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Тэрбээр Түлэнхийн төвийн үйл ажиллагаа нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 30 хувиар бууруулж, түлэгдэлт, осголт хөлдөлтийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэн түлэгдэлт, осголт хөлдөлтийн улмаас гарах хүндрэл, нас баралтыг бууруулах, хүндрэлтэй тохиолдлуудад нөхөн сэргээх мэс заслыг хийх боломж нэмэгдсэн болохыг тэмдэглээд цаашид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, тэр дундаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Онцгойлон Кувейтийн сантай хоёр төсөлд хамтран ажиллах хүсэлтээ Эрүүл мэндийн сайд уулзалтын үеэр тавьсан. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг болон Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулахаар тусгасан. Энэ хоёр эмнэлгийг барих газрыг хотын захиргаанаас шийдсэн, зураг төсөл нь бэлэн хэдий ч санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм.

Монгол Улсын хувьд хавдрын өвчлөл өндөр, хавдраас шалтгаалдаг нас баралтын тоогоор дэлхийд дээгүүрт орж байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл 2022 онд 206.1, нас баралт 136 байсан нь дэлхийн дунджаас өндөр байгаа ба сүүлийн 10 жилд хорт хавдрын тохиолдол тогтмол нэмэгдэж, өнгөрсөн онд хавдрын 6,885 шинэ тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь хожуу шатанд оношлогдсон.

Хавдрын хожуу шатанд оношлогдсон өвчтөнүүдэд эрхтэн шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ байдаггүй ба эрхтэн шилжүүлэх мэс засалд орохын тулд 2 хүртэл жил хүлээх нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар л гэхэд элэг шилжүүлэн суулгах мэс засалд 460, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд 550 өвчтөн орохоор хүлээж байгаа юм. Хэдийгээр манай улс эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багтай болж, эмч, мэргэжилтнүүдийн чадавхи бэхэжсэн ч өөрийн гэсэн байргүйгээр өвчтөнүүд удаан хугацаагаар хүлээж, зарим тохиолдолд амь насаа алдах тохиолдол ч гарах эрсдэлтэй тулгараад байгаа юм.

Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг болон Монгол Улсын анхны эрхтэн шилжүүлэн суулгах төвийг нэн даруй байгуулах шаардлага байгаа бөгөөд газрын асуудлыг нь шийдсэн энэ хоёр төсөлд 191,0 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг Кувейтийн сангийн буцалтгүй тусламж болон урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдүүлэх хүсэлтэй байгаагаа Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакд илэрхийлж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Хатагтай Иман Абдулраззак эрүүл мэндийн салбарт боломжтой бүхий л арга замаар хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг хэлээд Монголын талаас хүсэлтүүдээ албан ёсоор тавьснаар шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломж нээгдэнэ гэсэн юм. Уулзалтын үеэр Кувейтийн сангаас 200 мянган ам.долларыг ойрын үед эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж буйг дуулгаад чухам ямар төсөлд ашиглахыг Эрүүл мэндийн сайдаас тодруулсан. С.Чинзориг сайд шинээр байгуулагдсан Түлэнхийн төвд шаардлагатай эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр хангахад зориулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн. Түүнчлэн тус сангаас Монголд зайлшгүй шаардлагатай байгаа Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж нааштайгаар шийдэхийн төлөө ажиллана гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакийг ирэх долдугаар сард монгол түмний их баяр цэнгэл наадмыг үзэж сонирхохоор Монгол Улсад айлчлахыг урьсныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг баталгаажуулж түүнийг Монголд дахин зочлохыг хүссэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 1 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top