x

Номын баярын үеэр “Парламентын боловсрол хөтөлбөр”, “Үндсэн үлгэр”-ийг танилцуулав

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатай болсон Номын баярын гурав дахь өдөр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан төв талбайд ажиллалаа. 33 дахь удаагийн энэхүү Номын баярт УИХ-ын Тамгын газар өөрийн асартаа Парламентын номын сангийн сан хөмрөгт байдаг Монгол Улсын 1924, 1940, 1960 оны болон шинэ Үндсэн хуулийн ховор сонин хэвлэлтүүдийг дэлгэн үзүүлж, бүх нийтийн Үндсэн хуулийн, хүний эрхийн, парламентын боловсрол, мэдлэгтэй холбоотой үйл ажиллагаа, ном товхимлыг танилцуулсан юм.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Номын баярыг зорин ирсэн уншигчид, гэр бүл, анги хамт олноороо яваа хүүхэд багачууд, хэвлэн нийтлэгчид, зохиолч, уран бүтээлчидтэй уулзаж, шинээр олны хүртээл болж буй ном, бүтээлийг үзэж сонирхохын зэрэгцээ УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол хөтөлбөр”-ийн талаар танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын үндэс бол Монголын газар шороо, Монгол хүн болохыг онцолж, улс орныхоо, хүн ардынхаа хөгжил дэвшлийн төлөө хүн бүр идэвхтэй оролцдог, ингэж оролцохдоо зөв ойлголт, мэдээлэлтэйгээр оролцдог байх нь чухал бөгөөд үүнийг “Парламентын боловсрол” хөтөлбөр зорилгоо болгодог гэсэн юм. Мэдлэг мэдээлэл бол хүч юм хэмээгээд тэрбээр, хүүхэд залуучууд энэ хүч чадлыг ухамсарлаж, өөрийгөө хүчирхэгжүүлэн, бидний хамтын үнэт зүйл болсон ардчилал, хүний эрх, Үндсэн хуулийн тухай ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлэх нь орчин үеийн иргэн хүний хөгжлийн гол чиг хандлага болж буйг дурдав.

Түүнчлэн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн суурь ойлголтуудыг хүүхэд багачуудад ойлгомжтойгоор хялбаршуулан тайлбарласан “Үндсэн үлгэр” номыг танилцууллаа.

Мөн цугласан хүүхэд багачуудын дунд уран бичлэгийн болон зургийн уралдааныг зохион байгуулж, УИХ-ын Тамгын газрын санаачилгаар бүтээсэн “Үндсэн үлгэр” номын дээжээс гардуулав. Номын баярыг 2019 оноос УИХ-ын дарга Г.Занданшатар ивээлдээ авч агуулгажуулах, хууль тогтоомжоор баталгаажуулах зэрэг олон ажлыг хийж байна. Энэ жилийн 33 дахь Номын баярыг тэрбээр “үндэсний бичиг соёл”-ын агуулгаар баяжуулан явууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 2 цаг 58 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 3 цаг 1 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 3 цаг 3 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 3 цаг 8 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 3 цаг 10 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 13 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 3 цаг 19 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 3 цаг 20 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 3 цаг 23 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 10 цаг 48 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 10 цаг 50 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 10 цаг 53 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 10 цаг 58 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 11 цаг 0 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 11 цаг 2 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 11 цаг 4 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 11 цаг 7 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 15 цаг 9 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 15 цаг 10 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 15 цаг 12 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top