x

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлж, нэмнэ

Улаанбаатар хот төсвийн нийт орлогынхоо 55.5 хувийг хувь хүний орлогын албан татвараар, 7.9 хувийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар бүрдүүлж байна.

Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгүүдийг таван бүсэд хуваан, жилд нэг удаа 0.6-1 хувийн татвар хураадаг.

Тухайлбал, хотын төвийн буюу нэгдүгээр бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгөөс нэг хувийн татвар хурааж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм.

Энэ зөрчлийг шийдвэрлэхээр Ажлын хэсэг ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр “Улаанбаатар хотод хуулийн этгээдүүд 29 мянган үл хөдлөх хөрөнгөөр бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний дийлэнх нь 10-20 жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн хямд үнэлгээгээр тооцон үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлдөг. Тодруулбал, Улаанбаатар хотод байрлалтай зарим үл хөдлөх хөрөнгө өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээнээс 10-20 дахин бага үнэлгээгээр тооцон татвар төлж байна. Татварын ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг зах зээлийн бодит үнэлгээгээр тооцон, татвар хураах эрх зүйн орчин бүрдүүлэх саналыг удаа дараа гаргасан боловч дэмжлэг авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг хоёр хувь болговол аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй. Үндсэндээ шударгаар үнэлгээгээ хийлгэж, татвараа шударгаар төлж байгаа байгууллагуудад дарамт үүснэ гэсэн үг. Миний бие ахалж байгаа Ажлын хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн татварыг шударга байдлаар, зах зээлийн бодит үнийн жишгээр төлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн удирдлага татварын орлого төвлөрүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг нэмэхгүй. Харин шударга байдлаар, зах зээлийн бодит үнэлгээгээр тооцож татвар хураах бодлого барьж ажиллана” гэлээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2018 оны зургаадугаар сарын 21-нд баталсан. Тус хуулийн төслийн 9.3 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг барьцааны болон гэрээ хэлцлийн үнэлгээгээр тооцох агуулгатай заалт тусгасан ч УИХ-ын гишүүд дэмжээгүй байдаг. 2022 оны зургаадугаар сарын 17-нд Газрын тухай багц хуулийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагуулж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд үл хөдлөх хөрөнгийн татварын барьцааны болон гэрээ хэлцлийн үнэлгээгээр тооцох агуулгатай заалтыг дахин тусгаад байна. Гэвч УИХ-аас Газрын тухай багц хуулийг бүхэлд нь буцаасан билээ.

Дэлхийд үл хөдлөх хөрөнгөөс дээд тал нь таван хувийн татвар хураадаг орон ч бий. Тодруулбал, Финланд 0.93-2, БНСУ 0.07-5, Испани 0.4-1, АНУ 0.37-2.2, Япон 1.5-3, Швейцар 1-3 хувиар тооцож, үл хөдлөх хөрөнгийн татвар хураадаг.

Манай улсын үл хөдлөх хөрөнгийн татварын хувь, хэмжээ дэлхийн дунджаас доогуур байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 1 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top