x

Латви улсад их хэмжээний мөнгө хадгалж байсан Монгол иргэний хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарчээ

Албан тушаалын байдлаа ашиглаж гадаадад хөрөнгөө нууж байсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлж, хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргуулан ажиллаж байгааг Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. 

Нийтийн албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох, хахууль авах гэмт хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад тухайн албан тушаалтан нь гадаад улсад хахууль авахдаа оффшор бүсэд компани байгуулан, тухайн компанийн нэр дээр арилжааны банканд данс нээж их хэмжээний мөнгө хадгалж байсныг баримтжуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.

Энэ хэргийг шалгаж шийдвэрлүүлэх явцад Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод заасан авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллага хооронд гадаад хамтын ажиллагаа явуулах зэрэг зүйл, заалтыг үндэслэн, Латви улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх товчоо, Дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газартай олон удаагийн цахим болон нүүр тулсан уулзалт хийсэн юм.

Ийнхүү идэвхтэй хамтран ажилласны үр дүнд холбогдох баримт бичгийг гаргуулан авч, шүүхэд нотлох баримтаар үнэлүүлэхээс гадна шилжилт хөдөлгөөн хийгдэхээс сэргийлж, гадаад улсын шүүхээр арилжааны банкан дахь дансыг битүүмжлэх шийдвэр гаргуулан ажиллалаа.

Гадаад улсад олж илрүүлсэн хөрөнгийг тухайн улс гэмт хэргийн орлого хэмээн үзэж, гэмт хэргийг үйлдсэн этгээд байхгүй гэдэг үндэслэлээр (Non-conviction based confiscation) дээрх их хэмжээний мөнгө Монгол Улсад буцаагдахгүй болох эрсдэл үүссэн бөгөөд АТГ-ын мөрдөгчид тасралтгүй үргэлжилсэн найман цагийн хэлэлцээр хийснээр дээрх эрсдэлийг таслан зогсоож харилцан ойлголцсон байна. Үүний дагуу хамтран ажиллах, гэмт хэргийн орлогыг хуваах олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэн ажиллахаар болжээ.

Уг авлигын хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнтэй холбогдуулан АТГ-аас Латви улсын Хууль зүйн яамтай холбогдон хамтран ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн 

  • Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 46 “эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх”

  • 54 “хөрөнгө хураах, эргүүлэн авчрах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны зохицуулалт”

  • 55 дугаар зүйл “хураан авах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа”

  • Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэг “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа”

  • БНЛУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 790 “Гадаад улсын хөрөнгө хураах шийдвэрийг үнэлэх зарчмууд”

Мөн 791 “Латви Улсад хөрөнгө хураах асуудлыг шийдвэрлэх” зүйлүүдийг тус тус үндэслэн Монгол Улсын шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу хүргүүлж, хүлээн зөвшөөрүүлэх (mutual recognition), Латви улсын арилжааны банкан дахь хууль бус орлогыг хураан авах, эргүүлэн авчрахаар ажиллаж байна. 

Авлигатай Тэмцэх Газар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 1 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top