x

"Авто замын бүтээн байгуулалтад хамгийн тулгамдсан асуудал нь газар чөлөөлөлт"

Хотын дарга Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудын хамт салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудал хийгээд шийдлийн талаар санал солилцож буй. Энэ хүрээнд хүнс болон барилгын салбарынхантай уулзсан бол өнөөдөр авто замын салбарын 30 орчим аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд авто замын бүтээн байгуулалтад газар чөлөөлөлт хамгийн их тулгамддаг асуудал. Иргэд мөнгөө авч байж газраа чөлөөлнө гэдэг. Үүнээс болж цаг алдаж, намартай золгодог. Иймээс газар чөлөөлтийг шийдсэний дараагаар тендер зарлах санал гаргаж байлаа. Мөн авто замын салбарынхан төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, цементийн үнэд зохицуулалт хийх шаардлагатай байгааг хэлж байв.

“МАЗ” ХХК-ийн захирал Ц.Гансүх “Замын бүтээн байгуулалтад тулгамдаж байгаа асуудлын нэг нь карьер. Хотын зүүн болон хойд талд карьер байдаггүй. Карьерыг хотын дөрвөн талд байлгах шаардлагатай. Бид мөн хотын төвийн магистрал замуудыг засдаг. Ингэхдээ хөл хөдөлгөөн багассан оройн цагаар засахыг эрмэлздэг ч иргэд гомдол гаргадаг. Үүнд харилцан ойлголцол шаардлагатай байна” гэлээ.

“Туулын гүүр далай” ХХК-ийн захирал Э.Баярчулуун “Хотод оройн цагаар хүнд даацын тээвэр явахаар торгож, эсвэл бичиг баримтыг хурааж авдаг. Энэ нь хүндрэл учруулж байна. Үүнд зөвшөөрөл өгч болох уу” гэдэг санал хэлж байлаа.

“Жи Ар Си” ХХК-ийн захирал П.Ганболд “Манайх зураг төслийн компани. Зургийн даалгаврыг анхнаасаа инженерийн байгууламжийн судалгаатай хийж, түүндээ таарсан төсөвтэй байлгах хэрэгтэй байна. Инженерийн байгууламжуудыг цэгцэлж, нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай” хэмээв.

Үүнтэй олон аж ахуйн нэгж санал нэгдэж байлаа. Зам тавих төсвөөсөө шугам сүлжээний ажлынх нь өртөг өндөр гарах тохиолдол ч гарчээ. Энэ нь гүйцэтгэгч байгууллагуудад ачаа болдог гэдгийг хэлж байв.

Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох төслийг гүйцэтгэгч “Монгол зам групп” ХХК-ийн захирал Ү.Батмөнх “Нүүлгэн шилжүүлэлт 80 гаруй хувьтай байна. Зөвшилцөлд хүрээгүй 10 гаруй, хашаагаа татаж сунгах тухайгаа зөвшилцөөгүй мөн ийм тооны айл байгаа. Үүнээс болж ажил удаашрах нөхцөл байдал үүсээд байна” гэлээ.

Замын салбарынхны асуултад нийслэлийн холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан газар чөлөөлөлт тулгамдсан асуудал болсон гэдэгтэй санал нэгдэж, үүнийг шийдэхээр боломжит бүх шийдлийг эрэлхийлж байгаа. Хүнд даацын автомашин зөвшөөрсөн замаар явж байгаа нөхцөлд бичиг баримт хураах ёсгүй. Хэрэв тийм зүйл байгаа бол мэдээллээ өгөх хэрэгтэй гэсэн юм.

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Сүхбат "Тавдугаар сарын 22-нд холбогдох байгууллагууд болоод аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан хүн даацын автомашинтай холбоотойгоор тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг хийсэн. Зөвлөмжийг холбогдох байгууллага, салбарын яам руу хүргүүлсэн. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас олгож байгаа зөвшөөрлийн талаар бүтээн байгуулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд мэддэггүй. Мөн мэдээллээ хоорондоо солилцдоггүй.

Даац хэтэрсэн машин зам эвддэг. Ингээд арга хэмжээ авахаар удирдлагууддаа буруу мэдээлэл өгдөг. Нийслэл хийгээд цагдаагийн удирдлагуудаас бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах чиглэл өгсөн.  Бид боломжит хэмжээнд дэмжиж ажиллаж байгаа. Даац хэтэрсэн, стандарт, дүрэм, шаардлага зөрчсөн тохиолдолд жолооч нарт арга хэмжээ авч буй. Хууль бусаар торгосон, бичиг баримт хураасан бол шалгалт хийж, буруутай этгээдэд хариуцлага тооцох боломжтой" гэсэн юм.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга "Хот байгуулалтын үйл ажиллагаанд хамгийн чухал ажил нь зам, дэд бүтэц байдаг. Та бүгдийн хэлсэнчлэн дэд бүтцийн ажлыг замын бүтээн байгуулалттай уялдуулах нь чухал. Манайх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгаврыг өгдөг.

2023 оны байдлаар зам, замын байгууламжийн ес, нүхэн гарц, гүүрэн байгууламж, ил зогсоолын тус бүр дөрвөн даалгавар олгож, 12 замын байгууламжийн загвар зургийг баталсан. Энэ жил түгжрэлтэй холбоотойгоор олон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөөд байна" хэмээв.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай 129 зөвшөөрөл олгосон байдаг. 2021, 2022 онд тусгай зөвшөөрөл хүссэн 238 өргөдөл ирсэн ч холбогдох хууль, тогтоомжид нийцээгүй байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд суурьшлын болон ногоон бүсээс нэг км зайд тусгай зөвшөөрөл олгохыг хориглосны дагуу Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хот байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд санал өгсөн. Энэ дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг авч, хууль, журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн ярилаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг "Газар чөлөөлөх ажил маш төвөгтэй байдаг. Үүнийг зохицуулсан хууль байхгүй, журмаар зохицуулдаг. Газар чөлөөлөлтийг хийхдээ иргэдтэй зөвшилцдөг, гэтэл үнээ нэмчихдэг. Зарим нь байр нэхнэ. Энэ мэтээс болж ажил удааширдаг. Нэг айлын газар чөлөөлөх гэж 15-25 удаа уулздаг.

Жилд 400-500 айлын газар чөлөөлдөг байсан бол өнгөрсөн жил хамгийн их буюу 1500 айлын газар чөлөөлсөн. Энэ жил 800 айлын газар чөлөөлөхөөр ажиллаж байна. Цаашид газар чөлөөлтийг бүтээн байгуулалтын өмнөх жил хийдэг болох саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаа" хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Зөвшөөрөл олгож байгаа хурлуудыг цахимаар шууд дамжуулан хүргэж байгаа. Энэ нь авлига, хээл хахуулиас сэргийлж байгаа хэрэг. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай учраас зөв зохион байгуулалтад орж байж ажил хурдан явна. Бүтээн байгуулалтад цаг алдаж болохгүй хэмээсэн. Мөн Яармаг, Зайсангийн гүүрний бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжүүд ажлаа сайн хийж байгааг онцолсноос гадна төв зам руу орц, гарц гаргадаг асуудлыг цэгцлэх шаардлагатай" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.138)
    Мөнгө иддэг арга нь
    2023 оны 05 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 1 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top