x

"Унадаг дугуйтай зорчигч тусгай зам байхгүй бол замын баруун эгнээгээр явах ёстой"

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах долоо хоногийн “Урьтаж ухаар” аяныг өрнүүлнэ.

ДЭМБ, НҮБ-ын санаачилгаар НҮБ-ын гишүүн орнууд жил бүрийн тавдугаар сард замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах долоо хоногийн аяныг тодорхой сэдвээр өрнүүлдэг.

Энэ жил тус аяныг Зам тээвэр хөгжлийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Тээврийн цагдаагийн алба хамтран энэ сарын 15- 21-нд хэрэгжүүлнэ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баяржаргал “Сүүлийн таван жилийн дунджаар 25 мянган зам тээврийн осол гарч, 500 гаруй хүн нас барж, 3,400 гаруй хүн бэртсэн. Зам тээврийн осолд өртөгсдийн дийлэнх нь 5-29 насны хүүхэд, залуус байна. Аяны хүрээнд жолооч нарт сургалт зохион байгуулах, нийтийн тээврийн хяналт шалгалтыг хийх, зарим авто замд үнэлгээ хийнэ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүүхдийн хүсэл мөрөөдлийн тухай “Зүрхэнд гэрэлтэнэ” уран сайхны киног олон нийтэд үзүүлнэ” гэв.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “2022 онд 1498 осол гарч, 117 явган зорчигч амь насаа алдсан. Үүнээс 64 нь унадаг дугуйн осол байсан ба 61 хүн хүнд хөнгөн гэмтэж, гурван хүн амиа алджээ. Мөн 76 хүүхдийн амь нас эрсэдсэний тав нь унадаг дугуйтай тээврийн хөдөлгөөнд оролцсон.

Дулааны улирал эхэлсэн тул унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох иргэдийн тоо эрс өссөн. Иймээс энэхүү нөлөөллийн үйл ажилагааг зорчигчид, нэн ялангуяа хүүхэд залууст чиглүүлнэ. Унадаг дугуйтай зорчигч тусгай зам байхгүй бол замын баруун эгнээгээр явах ёстой. Саадыг тойрохоос бусдаар зүүн талд гарахыг хориглоно. Гэвч иргэд замын хөдөлгөөний дүрмийг мэдэхгүй байх, урсгал сөрөх зэрэг аюулаас үүдэн унадаг дугуйн осол ихээр гарч байна. Эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдээ унадаг дугуй, цахилгаан скүүтэр зэргээр зорчуулахгүй байх, анхаарал тавих, хариуцлагатай байх шаардлагатай” гэв.

“Урьтаж ухаар” уриатай аяныг, 

  • Явган зорчигчийн аюулгүй байдал
  • Унадаг дугуй, цахилгаан скүүтэр, мопедтой зорчигчийн аюулгүй байдал
  • Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчийн аюулгүй байдалд чиглүүлнэ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 4 цаг 31 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 4 цаг 33 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 4 цаг 35 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 4 цаг 41 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 4 цаг 42 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 45 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 4 цаг 51 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 4 цаг 52 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 4 цаг 56 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 12 цаг 21 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 12 цаг 22 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 12 цаг 26 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 12 цаг 31 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 12 цаг 33 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 12 цаг 35 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 12 цаг 37 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 12 цаг 40 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 16 цаг 41 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 16 цаг 42 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 16 цаг 44 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top