x

Найман байршилд 140 мянга гаруй мод тарьжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэдийн оролцоо” хаврын бүх нийтийн мод тарих ажлыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 6-22-ны хооронд зохион байгуулсан. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ашиглалт хариуцсан мэргэжилтэн Н.Тамираас тодрууллаа.

-Энэ жилийн хувьд хэдэн мод тарьсан бэ?

-2023 оны хавар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд найман байршилд 208 мянга гаруй мод тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 10 төрлийн 140 мянга гаруй шилмүүст, навчит болон гоёл чимэглэлийн мод, сөөгийг 450 гаруй байгууллага, 5000 гаруй албан хаагч болон иргэдийн оролцоотой тариад байна. Ингэхдээ бид модоо ойжуулах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарихыг зорьж байгаа. Түүнчлэн өмнөх жил дөрвөн байршилд тарьсан модлог ургамлын арчилгаа усалгаа, нөхөн тарилтыг тавдугаар сарын 11-19-нд нийт 312 байгууллагын оролцоотойгоор зохион байгууллаа.

Ер нь 2030 он хүртэл нийслэл хотод 120 сая мод тарих ажлын хүрээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр 12,948 га талбайд 20.7 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурваст 34.3 сая, хотын ногоон байгууламжийн 3750 га талбайд 65 сая мод тарихаар төлөвлөсөн.

-Мод тарьсан байршлуудын талаар мэдээлэл өгөөч?

-Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баруун салааны Бумбатын булаг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд Түргэний гол дагуух Ногоон хэрэм зурвас, мөн Налайх дүүргийн долоодугаар хороонд “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд тус тус мод тарьсан. Түүнчлэн Баянгол дүүргийн “Баянгол” цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн “Инчон мөрөөдлийн төгөл”, Чингэлтэй дүүргийн “Хайрхан” хөгжлийн төв, Хан-Уул дүүргийн Айцын амны шинээр мод тарих зургаан га талбайд болон Баянзүрх дүүрэгт байрлах УБЗАА-ны мод үржүүлгийн газарт мод тариад байна. Эдгээр байршлын харуул хамгаалалт, тарьсан моддын усалгаа, арчилгааг дүүргүүдийн тохижилт хариуцсан болон мэргэжлийн байгууллага хариуцна.

-Өнгөрсөн жилүүдэд хэдэн мод тарив?

-2021-2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг 117 га, хамгаалалтын ойн зурвасыг 109.4 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 91 га талбайд хийсэн. 2021 онд 364,802  мод тарьсан. 2022 онд нийтийн эзэмшлийн 102 мянга гаруй ам метр талбайд зүлэгжүүлэлт, 14 мянга гаруй ам метр талбайд цэцгийн мандал байгуулсан.

Мөн гэр хорооллын 14,185 айл өрх хашаандаа 78,034 мод тарьж, 54,627 иргэн, 3339 аж ахуйн нэгж байгууллага 1,334,697 мод, сөөг тарьж агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байна. Нийт тарьсан моддын ургалт 90-ээс дээш хувьтай байна. Гэхдээ мод тарьсан хоёр дахь жилээс эхлэн арчлах, хамгаалах ажлыг эрчимжүүлдэг. Үүнд бид анхаарч ажиллаж байгаа.

-Нийслэлийн хэмжээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн байгууллага байдаг вэ. Тарьц, суулгацын нөөцийг хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр нийслэлийн хэмжээнд 54 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 2030 он хүртэл нийт 120 сая мод тарихад шаардлагатай стандартын суулгац ургуулах тогтвортой байдлын гэрээг цэцэрлэгжүүлэлтийн 15 байгууллагатай байгуулсан. Энэ хүрээнд 25 төрлийн 110 гаруй зүйл, сортын мод сөөг, байгалийн олон наст болон нэг наст цэцэг ургуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж, модлог ургамлын дендрарыг байгуулахаар ажиллаж байна.

Энэ жилийн хувьд нийслэлийн дөрвөн дүүргийн таван байршилд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа явуулахаар бэлтгэл ажлыг хангаж, дөрвөн дүүрэгт модны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

-Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын  оролцоог  сайжруулах ямар ажил хийж байна вэ?

-Иргэн бүрд мод тарих соёлыг нутагшуулах, байгууллагуудын хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөөллийн сургалт, сурталчилгааны ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Түүнчлэн мод тарьж ургуулах, хамгаалахыг мэргэжил, арга зүйн хувьд заах 1000 сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 39 багш бэлтгээд байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 1 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top