x

ФОТО: Хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах нөхцөлийг БҮРДҮҮЛСЭН СУРГУУЛЬ

Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох өдөрлөг өнөөдөр боллоо.

2022 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл нь дүүрэг дэх салбар зөвлөлийг үйл ажиллагаагаар нь байр эзлүүлэхэд тус дүүрэг гуравдугаар байр эзэлсэн тул бусад дүүрэгт туршлага судлуулах арга хэмжээг зохион байгуулсан нь энэ юм. Өдөрлөгт дүүргүүдийн салбар зөвлөлийн дэд дарга, нарийн бичиг, ТББ-ын төлөөллүүд оролцож, 149-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургуулийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын бага, дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд байгуулсан. Энгийн сургууль хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ч ийм жишиг сургуулийг байгуулсан.

149-р сургууль 2020 онд ашиглалтад орсон, үйл ажиллагаа явуулаад гурван жил болж буй. Анх хөгжлийн бэрхшээлтэй хоёр, нийт 620 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа эхэлж байсан бол өдгөө 29 бүлэгт 805 хүүхэд суралцаж байгаагаас 11 нь хөгжлийн бэрхшээлтэй. Стандартын шаардлага хангасан тус сургууль гурван давхар бөгөөд зоорийн давхартай. Нэгдүгээр давхар байгалийн ухаан, дизайн технологи, оёдлын эсгүүрийн лабораториуд байрладаг. Хоёрдугаар давхарт бага, гуравдугаар давхарт дунд, ахлах анги хичээллэдэг.

18 анги, танхимтайгаас хоёр нь тохируулгатай. Тодруулбал, тухайн анги нь гүйдэг хаалгатай, босгогүй, тэргэнцэртэй хүүхэд үйлдэл хийхэд саад болохооргүй. Бариул нь хүүхдийн нурууны хэсэгт таарахаар доор байрласан бөгөөд хаалга нь зөөлөвчтэй учраас хавчихгүй. Ширээний хувьд ч өргөн, самбар нь энгийн ангиас 30 см урт буюу тэргэнцэртэй хүүхэд самбарт хүрэх боломжтой. Гар угаалтуурыг ч мөн тэргэнцэртэй хүүхэд гараа угаахад саадгүй байдлаар байрлуулжээ. Бүх ангийн ширээ, сандлыг хүүхдийн өндөр, намд тааруулан тохируулах боломжтой.

Түүнчлэн энгийн ангийг ч хүүхдийг хаалганд цохигдох гэх мэт эрсдэлээс сэргийлж, зохион байгуулалтыг хийжээ. Хаалганы доод хэсэг сараалжин байгаа нь агаар сэлгэх зориулалттай. Ханыг хурц өнцөгтэй биш, мөлгөр байдлаар шийдсэн нь хүүхэд бэртэх эрсдэлийг бууруулжээ. Мөн давхар бүрд болон спорт зааланд тохируулгатай ариун цэврийн өрөөг байгуулсан. Спорт заалыг ч олон улсын стандартаар байгуулсан, гамшгийн үед түр хоргодох байраар ашиглах боломжтой, гамшгийн хэрэглэгдэхүүний агуулахтай.

149 дүгээр сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн "Манай сургууль хүүхэд бүрд зориулсан тэгш хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайлбал, шатны эхлэл болон төгсгөл хэсэг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан товруун тэмдэглэгээтэй. Мөн шат нь хоёр түвшний бариултайгаас гадна сургуулийн хаана, хэдэн давхарт байгаа, ямар анги, танхим үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийг баррелиар бичсэн. Түүнчлэн сургуулийн аль ч давхар руу тэргэнцэртэй явах налуу замтай бөгөөд хэсэг яваад амрах амралтын хэсэгтэй. Энэ нь хүүхдэд ямар нэгэн бие бялдрын ачаалал өгөхгүй байхад зориулагдсан. Налуу зам нь хоёр түвшний бариултай. Шал нь зууралт сайтай, зориулалтын, нано технологиор хийсэн хивсэнцэр" хэмээн ярив.

149-р сургууль дүүргийнхээ 7, 20-р хорооны хүүхдүүдийг авдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамран сургах тойрог харгалзахгүй сургадаг.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Нийслэлийн зүгээс цаашид ашиглалтад орох сургуулиудад ч дээрх шаардлагыг тавина. Дэлхийн олон улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусад нь сургуульд сургах нь зохимжгүй гэдэгт санал нэгдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд сурснаар нийгэмд тэгш оролцож, мөн хүүхдүүд ч ялгаатай байдлыг ойлгодог болно. Улс оронд томоохон бүтээн байгуулалт хэдий чухал ч хүний хөгжлийг орхигдуулж болохгүй" хэмээн онцоллоо.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Хүртээмжийн үнэлгээний ажилтан Б.Ганбаатар "Дэлхийн жишигт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тусгайлан авч үзэхээ больсон. Тус сургуулийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд асран хамгаалагчийн тусламжгүйгээр бие даан энгийн хүүхдүүдтэй хамт сурах орчныг бүрдүүлсэн нь маш том давуу тал. Монголд ийм сургууль олон байгуулагдаасай гэж хүсэж байна. Ингэснээр хүүхдүүд өөртөө итгэлтэй болж, нийгэмд оролцох боломж нь бүрдэнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top