x

"Ш.Адьшаагийн хүүхэд зээлээр, Ц.Даваасүрэн, Ш.Раднаасэдийн хүүхдүүд тэтгэлгээр сурсан"

Боловсролын зээлийн сангийн асуудлаар БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл өглөө.

Учир нь хэд хоногийн өмнө Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал БЗС-ийн талаар мэдээлэл хийж "Бусдын боломжийг хулгайлсан 363 тэрбум төгрөгийн зээл нь тэтгэлэг биш! БЗС-гаас олгосон зээлийн 90 гаруй хувийг өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан" гэж шүгэл үлээсэн билээ.

Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан "БЗС-гаас зээл авсан 232 хүүхдийн нэрийг өмнө нь зарласан. Удахгүй бүх хүмүүсийн гэрээг ил болгоно. Зээлээс чөлөөлөгдсөн хүмүүсийн мэдээллийг шалгаж, тухайн чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр нь хуульд нийцэж буй эсэхийг тодорхой болгоно. 

Өнгөрсөн хугацаанд БЗС-гийн санхүүжилтээр 2,000 гаруй хүүхэд гадаадын бакалавр, магистрын түвшинд суралцсан гэх тоон мэдээлэл бий. Тус сангаас 1992 оноос хойш 230 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн сонгон шалгаруулалтад орсон 2,000 орчим хүүхдийн бараг 90 хувь нь өндөр албан тушаалтнуудын хүүхэд байгааг О.Батнайрамдал хэлсэн. Энэ мэдээллийг хамтдаа шалгана.

Зээл авчихаад өөр сургуульд сурсан олон хүүхэд байна. Гэрээнийхээ дагуу сонгогдсон сургуульдаа сурах ёстой. Тус сангийн зээлээр гадаадад суралцсан хүүхдүүдийн сонгон шалгаруулалт ил тод явагдсан эсэх, шаардлагаа биелүүлж чадсан, үгүйг шалгах хэрэгтэй. Зээлээс чөлөөлөгдсөн хүүхдүүд яг шударгаар чөлөөлөгдөж, гэрээнийхээ үүргийг биелүүлсэн эсэхийг шалгаад ил тод болгоно" гэв.

Мөн нийтэд ил болоод байгаа гишүүдийн хүүхдүүдийн зээлийн талаар "Шилэн болсон мэдээллийг улс төрийн зорилгоор ашиглаж, улстөрчдийн болоод УИХ-ын гишүүд, хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаа хүний нэр хүндэд халдаж байна. 

Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүүхэд Боловсролын зээлийн сангаас зээл авсан нь үнэн. Түүний хувьд хиймэл оюуны чиглэлээр суралцсан юм билээ. Монгол Улсдаа хиймэл оюун ухааны чиглэлээр ирж ажиллаад, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд чөлөөлөгдсөн юм байна. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хүүхэд зээлээр биш, тэтгэлгээр суралцсан юм байна. Тэтгэлэгт олон улсын болон дэлхийн олимпиадад алт, мөнгөн медаль авсан хүүхдийг хамруулдаг. Ингэхдээ тухайн хүүхдийг урилга ирсэн сургууль руу нь явуулдаг зохицуулалттай. 

Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хүүхэд зэрэг нь аав ээж нь хэн байхаас үл шалтгаалан дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцэж, явж байсан юм байна лээ" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 4 цаг 25 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 4 цаг 27 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 4 цаг 29 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 4 цаг 35 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 4 цаг 37 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 39 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 4 цаг 45 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 4 цаг 46 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 4 цаг 50 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 12 цаг 15 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 12 цаг 16 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 12 цаг 20 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 12 цаг 25 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 12 цаг 27 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 12 цаг 29 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 12 цаг 31 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 12 цаг 34 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 16 цаг 35 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 16 цаг 36 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 16 цаг 39 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top