x

“Тэрбум мод” сангаас 34 төсөлд НЭГ ТЭРБУМ төгрөгийн санхүүжилт олгоно

Монголын банкны холбоо, арилжааны банкууд болон Монголбанкны хамтран байгуулсан “Тэрбум мод” сан 34 төсөлд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо.

Нийт төслийн хүрээнд 37 га талбайд 105 гаруй мянган мод тарьж ургуулан, 20 мянган м.кв ногоон байгууламж бий болгох юм.

Мөн 70 гаруй ногоон ажлын байр бий болж, гурван төрлийн шинэ технологи, инновацын шийдэл нэвтрэхээс гадна төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 180 гаруй мянган хүүхдийг ногоон орчинд сурч боловсрох боломжоор хангана.

Түүнчлэн 800 орчим мянган хүнд тарьсан модоо арчилж тордох, ургуулах чиглэлээр экологийн боловсрол олгох юм байна.

“Тэрбум мод” сан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэхээр өнгөрсөн оны 10 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм.

Нийслэл болон бүх аймгаас Нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламж, Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, нөхөн сэргээлт, мод тарих, Олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох гэсэн гурван чиглэлээр 200 орчим төсөл ирүүлсэн байна.

Эдгээрээс байгаль орчны хамгаалал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, агро-ойн аж ахуй, сургалт судалгаа, санхүү зэрэг 24 салбарын төлөөллөөс бүрдсэн хараат бус, мэргэжлийн Техникийн түр хороо 34-ийг нь шалгаруулжээ.

Сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийн чиглэлд гэхэд л 11 цэцэрлэг, есөн сургуулийн төсөл шалгарч, нийт дөрвөн мянга гаруй гоёлын мод, 10 мянга гаруй хайлаас тарьж, ургуулах юм.

“Тэрбум мод” сан цаашид шилдэг төслүүдийг санхүүжүүлэхээс гадна арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгох, ойн салбарт хувийн болон олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Шалгарсан төслүүдэд батламж гардуулах ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, “Тэрбум мод” сангаас байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх, олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдийг санхүүжүүлж байгаа нь чухал дэмжлэг болж байгааг тэмдэглэв.

Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан.

Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгох юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 10 сая гаруй мод тарьж, тарьц, суулгацын нөөцийг өмнөх оноос тав дахин буюу 10 саяар нэмэгдүүлж 44 сая гаруйд хүргээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top