x

Сөүл хоттой байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжтой

БНСУ-д албан томилолтоор ажиллаж буй Хотын дарга Д.Сумъяабазар Сөүл хотын Замын хөдөлгөөний удирдлагын ерөнхий төв, Сөүлийн Уур амьсгал, байгаль орчны төвийн үйл ажиллагаатай танилцан, санал солилцлоо.

Бүгдэд ээлтэй Замын хөдөлгөөний удирдлагын систем

Сөүлд хүн ам нь өсөн нэмэгдэж, хотжилт тэлж эхэлсэн үед тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнийг зохицуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэхүү системийг 1997 оноос ашиглаж эхэлжээ.

2004 онд Сөүл хотын нийтийн тээврийн системийг шинэчилснээр нийтийн тээврийн дэвшилтэт системийн төлөвлөлт, барилга байгууламж, үйл ажиллагааг хариуцдаг Сөүлийн Замын хөдөлгөөний удирдлагын ерөнхий төв ажиллаж эхэлсэн юм.

Тодруулбал, хориотой газар зогсох, нийтийн тээвэрт зориулсан эгнээгээр зорчих зэрэг зөрчлийг автомат хяналтын системээр хянах болж, гар ажиллагааг халсан бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, өргөжүүлэх зорилгоор аль чиглэлийн автобус хаана яваа, хэзээ ирэхийг харуулах мэдээллийн системийг нэвтрүүлсэн аж.

Замын хөдөлгөөний удирдлагын систем нь хотын хурдны зам, төв зам, гэрлэн дохионы удирдлага зохицуулалт, автомат хяналт, автобусны мэдээлэл, замын хөдөлгөөний мэдээлэл, ногоон тээврийн хэрэгсэл бүхий бүсийн зохицуулалтын систем, жолоочгүй тээврийн хэрэгслийн туршилт зэрэг олон дэд платформоос бүрддэг. Түүнчлэн цаг агаар, гэнэтийн үйл явдал, осол аваар, хөдөлгөөний эрчмийн талаарх мэдээ мэдээллийг ч авах боломжтой. Мөн таксины байршил, мэдээллийг цаг тухайд нь цуглуулж, хөдөлгөөнд зарцуулж буй дундаж хугацааг тооцоолж болно. Эдгээр мэдээллийг иргэд веб хуудас, гар утасны аппликейшн, зурвас, замын хөдөлгөөний шууд дамжуулалт, гар утасны чиглэл заагч үйлчилгээ, цахим сүлжээнээс авч болно.

Сөүл хотын захиргаанаас түгжрэлийг бууруулах зорилгоор зөвхөн байгальд ээлтэй буюу ногоон тээврийн хэрэгслээр зорчих бүсийг бий болгожээ. Тухайн бүсэд дугуй, нийтийн тээвэр болон явганаар зорчих боломжтой бөгөөд хуучин автомашины хөдөлгөөнийг хориглодог байна.

Улаанбаатар хотын хувьд ч тулгамдаж байгаа түгжрэлийн асуудлыг шийдэхээр Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем нэвтрүүлж буй. Энэ хүрээнд тээврийн хэрэгслийн хяналт, бүртгэл, зохицуулалтын RFID, улсын дугаар таних LPR камерын систем, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smart car системийг ашиглаж эхэлсэн юм. Энэ утгаараа Сөүлийн зам тээврийн ухаалаг систем хэрхэн ажиллаж, ямар асуудлуудыг шийдэж байгаатай танилцсаны дүнд эдгээр шийдлийг Улаанбаатарт нэвтрүүлэх боломжтойг Хотын дарга Д.Сумъяабазар онцолж байлаа.

Байгаль орчинд ээлтэй технологийг Засгийн газраас дэмждэг

Хотын дарга Д.Сумъяабазар мөн Сөүлийн Уур амьсгал, байгаль орчны төвд зочилж, ногоон хөгжлийн бодлогын талаар санал солилцлоо.

БНСУ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэр дундаа нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд ногоон хөгжлийг дэмжих хууль батлан, байгальд ээлтэй технологи, бизнест Засгийн газрын түвшинд анхаарч ажилладгийг тус төвийнхөн онцолж байлаа. БНСУ-ын хэмжээнд хүн амын тоо буурах хандлагатай байгаа ч өрхийн тоо нэмэгдсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, орчин цагт залуус бие даан өрх тусгаарлаж амьдрах нь олширч, энэ нь эргээд нүүрсхүчлийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байгааг Сөүл хотын Уур амьсгал, байгаль орчны бодлогын хэлтсийн дарга Ким Жон Цан уулзалтын үеэр өгүүллээ.

Тэрээр “Солонгост эрчим хүчний дэвшилтэт технологийг ашиглах, хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхэд Засгийн газраас анхаарч, тодорхой шийдвэрүүд гарган ажиллаж байна. Харин Сөүл хотын хувьд Байгаль орчны сантай хамтран ажиллаж, эко технологийн хөгжүүлэлтийг санхүүжүүлдэг” хэмээлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Уур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдсэн хямрал, байгалийн гамшгийн хор хохирол бид бүгдэд хамаатай асуудал. Тэгэхээр байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллах боломж бий” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top