x

ТТТ: 2022-2023 оны галлагааны улиралд 485,104 тонн шахмал түлш борлуулсан

Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд, нам даралтын болон уурын зуухны халаалттай аж ахуй нэгж байгууллагуудад 485,104.8 тонн сайжруулсан шахмал түлш худалдан борлуулжээ.  

Гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр тасралтгүй найдвартай хангах үүднээс гэрээт борлуулалтын 650 цэгийг нийслэлийн долоон дүүрэгт хүн амын тоо, байршилтай нь уялдуулан нээж ажиллуулсан байна.  

Шахмал түлшний борлуулалтын оргил үе нь арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сар байсан гэдгийг албаныхан онцолж байна. Хүйтний эрч эрс чангарсан дээрх саруудад өдөрт 2,900, сард 87,000 тонн шахмал түлш борлуулсан гэсэн статистик үзүүлэлт байна. Гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш борлуулж эхэлснээс хойших хугацаанд “түлш тасарлаа, олдохгүй байна. Хүрэлцэхгүй байна” гэх гомдол тасардаггүй байсан бол энэ жил иргэдийн гомдол санал бага байсан гэдгийг тус компанийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл ярилаа. Хэдий зуны тэргүүн сар дөхөж байгаа ч цаг агаар дулаарахгүй байгаа учир борлуулалтын 41 цэгээр 2,050 тонн түлшийг борлуулах аж.  

Тавантолгой түлш ХХК-ийн хувьд өвлийн бэлтгэл ажлыг өмнөх оны хавраас эхлүүлдэг болоод байгаа. Өнгөрсөн оны тухайд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 120,000 тонн шахмал түлшийг нийслэлийн долоон дүүрэгт 99 агуулахад нөөцөлж хадгалсан байна. Энэ нь өмнөх онуудаас харьцангуй олон тонн түлшний нөөц юм. 

2023-2024 оны галлагааны улиралд зориулан 100,000 тонн түлш нөөцлөх төлөвлөгөө гаргасан бөгөөд 5, 6-р сард 50,000 тонн, 8, 9-р сард 50,000 тонн шахмал түлш нөөцлөх юм байна.  

Жил бүрийн хавар нүүрсний тортогт дарууллаа гэх гомдол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооныхноос гардаг байсан. Тэгвэл ийм гомдол энэ жил харьцангуй бага байгаа нь баруун үйлдвэрийн хүчин чадал, ажиллах шугамын тоог хэрэглээтэйгээ уялдуулан цөөлж, зүүн болон төвийн үйлдвэрийн хүчин  багасгажээ. Ингэснээр бутлуураас үүсэх тоосонцор багасаж, агаарт хаягдах тоос эрс багассан байна. Цаашид баруун үйлдвэрийн ажиллах шугамын тоог цөөлөх бодлого барьж байгаа аж. Учир нь зүүн болон төвийн үйлдвэрт техникийн шинэчлэлийн ажлыг өнгөрсөн жил хийж хүчин чадлыг нэмэгдүүлээд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 3 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top