x

Европын холбооноос Монголд 150 сая еврогийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар “Европын өдөрлөг” үйл ажиллагааг манай улсад гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ удаа Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсыг хавсран Бээжин, Сөүл зэрэг хотод суугаа Элчин сайд нар Монголыг зорин ирж оролцож байгаагаараа "Европын өдөрлөг-2023" өргөн болж буйг Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз онцолж байлаа.


-Европын холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад хэчнээн хэмжээний зээл тусламж үзүүлж, хэдий хэмжээний хөрөнгө оруулаад байна вэ?

-Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийг нийтэд авч үзэхэд 150 сая орчим еврогийн дүнд хүрч байгаа. Эдийн засгийг солонгоруулж төрөлжүүлэх, засаглалыг сайжруулах, шүүх засаглалыг дэмжиж, ардчиллыг бэхжүүлэх, цаашлаад эрчим хүчний хангамж, аюулгүй байдал, тогтвортой ХАА-г хөгжүүлэх, ойн чиглэлээр гээд их олон салбарт төсөл хэрэгжиж байна. Үүнээс голлохыг дурдвал төсвийн дэмжлэг үзүүлэх 50 сая еврогийн төслийг Сангийн яамтай шууд хамтран хэрэгжүүлж байгаа.

-Орон нутаг руу чиглэсэн ямар үйл ажиллагаа, төслүүд байгаа вэ?

-Хөдөө, орон нутагт түрүүн хэлснээр тогтвортой ХАА-г хөгжүүлэх, ногоон эдийн засаг руу шилжих гэсэн хоёр гол чиглэлээрх төслүүдийг бид 2021-2027 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр нь хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох үүднээс ойжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан Монгол орон даяар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” болон “Хүнсний аюулгүй байдал-хүнсний хувьсгал” гэсэн үндэсний хөдөлгөөн, хоёр гол том хөтөлбөртэй шууд нийцэн хэрэгжээд явж байна. 

Мөн бид ЖДҮ эрхлэгчдийг болон бичил бизнесийг дэмжих, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, суралцагсдын ур чадварыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Монгол Улс, Европын холбооны хоорондох худалдааны эргэлт 30 хувиар нэмэгдээд буйг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин “Европын өдөрлөг-2023”-ийн нээлт дээр онцлон дурдлаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Европын өдөрлөг” нь бусад орны өдөрлөгөөс онцлогтой байдаг. Учир нь Европын холбооны 27 гишүүн орны соёл уламжлалыг танилцуулан, урлагийн тоглолт толилуулж, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олонд таниулах боломжтой юм. Тус өдөрлөгийг нэг өдөр зохион байгуулаад дуусдаг нь чамлалттай. Учир нь Нийслэл Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай бөгөөд тэдгээр улсын соёл уламжлал, бизнесийн боломжуудыг таниулахад олон өдөр шаардлагатай гэж харж байна. Иймд ирэх жилээс энэхүү арга хэмжээг илүү өргөжүүлэх тал дээр анхаарна” гэлээ.

"Европын өдөрлөг"-т оролцогчдын нэг “Голден Гоби” компанийн санхүү хариуцсан захирал Б.Уянга, манай үйлдвэр Европын холбооны гишүүн Бельги улсын 50 хувийн хөрөнгө оруулалттай, дотоодоосоо мөн 50 хувийн санхүүжилттэй үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөрлөгт бид шинэ бүтээгдэхүүнээ дэлгэсэн. Их олон хүн ирж оролцож буйд таатай байна. Өнөөдрийн өдөрлөг бидэнд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг олголоо. Улс орон бүр танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаагаа танилцуулж байгаа нь сонирхолтой байна. Манайх “Европын өдөрлөг”-т анх удаа оролцож байна гэв.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй “Европын өдөрлөг”-өөр Д.Сүхбаатарын талбайд тус холбооны гишүүн орнууд болон Европын холбооноос манай улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн газрууд тус тусын асар барьж, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан сурталчилж байна.

Тодруулбал, Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, соёл, аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүнийг танилцуулж, боловсрол эзэмших боломжууд болон Европын холбооны гишүүн улсууд руу аялах, шенгений визийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна. Энэ удаагийн өдөрлөгт Швед, Румын улсаас уран бүтээлчид Монголыг зорин ирж концертоо тоглож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 3 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top