x

ГҮЙЛТИЙН ТӨРЛҮҮД: “Улаанбаатар марафон 2023”-д оролцогчдыг бүртгэж байна

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн билээ. 

Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран, автомашингүй өдөр буюу зургаадугаар сарын 3-ны бямба гаригт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо.

Тэмцээн өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Мөн 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж буй. Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой.

“Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд "Энэ жилийн тэмцээнийг өдөрлөг болгон өргөжүүлж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, иргэд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өдөрлөгт оролцох таатай нөхцөлийг бүрдүүлэхээр бүтэн өдрийн турш урлагийн тоглолт, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан худалдаа, үйлчилгээ, амралтын хэсэг, явуулын хоолны хэсэг зэрэг олон төрлийн үйлчилгээг дэлгэхээр төлөвлөсөн. Мөн марафоны маршрутын дагуу явуулын DJ сет, хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, уран нугаралт, бодибилдингийн шоу, нийтийн бүжиг, дасгал зэргийг зохион байгуулах болно. Тэмцээний бүртгэл албан ёсоор эхэлсэн бөгөөд одоогоор Япон, Франц, Кени зэрэг улсын тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үүднээс 21, 42 км-ийн гүйлтийн зай, төрлийг нэмсэн.

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК 2022 оноос эхлэн “Улаанбаатар марафон” тэмцээний хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй. Энэ талаар тус компанийн Хөгжүүлэлт хариуцсан захирал А.Сүхбат “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Улаанбаатар марафон 2022”-т анх удаа тамирчдын гүйлтийн үеийн үзүүлэлтүүдийг хэмжих, барианд орсны дараа автоматаар зургийг нь даран, бүртгэл үүссэн хаяг руу илгээдэг RFID технологийг нэвтрүүлж байсан. Энэ жил ч тус үйлчилгээг оролцогчдод үзүүлэх бөгөөд амжилттай оролцсон иргэдэд онлайн хэлбэрээр батламж олгоно. Мөн 10 км, 21 км, 42 км-т гүйхээр бүртгүүлсэн оролцогчдод бугуйвч, дугаар, марафоны тэмдэг, стикер зэргийг өгөх бөгөөд тэмцээний логотой хувцас, усны сав зэрэг бараа, бүтээгдэхүүнийг Д.Сүхбаатарын талбайд худалдаална” гэв.

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг тавдугаар сарын 30-ны 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнээр хийх юм. Мөн марафон гүйлтийн таван км-ийн зайд оролцогчийн баталгаажуулалт, энгэрийн дугаар олголтыг нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороод хариуцан ажиллана. Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчийн бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулж байна. Түүнчлэн, эх үрсийн баярын өдрөөр гүйлтийн тэмцээнд оролцох хүсэлтэй хүүхэд, гэр бүлүүдийг үнэгүй бүртгэх аж.

Иргэд спортоор хичээллэхийн ашиг тусыг үр хүүхдэдээ үлгэрлэн харуулж, хамтдаа гүйж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх нөхцөлийг бүрэн бүрдүүлэхээр төлөвлөж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. Мөн гүйлтийн зам дагуух тохижилтод анхаарч зам болон км-ийн тэмдэглэгээ, сайн дурынхны ус тараах хэсэг, бариа хэсэгт зураг авах цэг байгуулах аж.

Энэ жилийн хувьд, өдөрлөг хэлбэрээр буюу өмнөхөөсөө өргөн хүрээнд болж байгаа тул иргэд заавал гүйлтийн тэмцээнд оролцохгүйгээр бусад төрлийн арга хэмжээнд оролцож, гэр бүл, найз нөхдөөрөө цагийг зөв боловсон, зугаатай өнгөрүүлэх боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 3 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top