x

Газар хөдлөлтийн үеийн дуурайлган үзүүлэх дадлага сургууль зохион байгуулав

"Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах гэж байна. 

Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн алба хаагчид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах бэлтгэл ажлын хүрээнд дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус дадлага сургуулиар Баянгол дүүрэгт 7.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж, тус дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгад нуралт үүсэн, 1-4 давхрын даацын хана, тааз нурж, 15 иргэн нурангид дарагдан, 25 иргэнийг аюулгүй талбайд шилжүүлж, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлж буйгаар цагийн байдал өгөгдөн, давчуу орон зайд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж буйгаар дуурайлган үзүүлсэн юм.

Мөн тус объект нь газар хөдлөлтийн чичирхийлэлд өртөж нуранги үүссэний улмаас гал түймэр гарч, барилга бүхэлдээ утаажилттай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн томилгоот бие бүрэлдэхүүн гамшгийн голомтод галыг унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, сургуулийн удирдагч, бригадын генерал Б.Ууганбаяр, Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, ОБЕГ болон НОБГ, Баянгол дүүргийн ЗДТГ, дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, нийслэлийн Аврах анги, дүүргийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагын 300 ажилтан, алба хаагч хамрагдсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 6 цаг 6 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 6 цаг 8 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 6 цаг 10 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 6 цаг 16 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 6 цаг 18 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 21 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 6 цаг 26 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 27 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 6 цаг 31 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 13 цаг 56 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 13 цаг 57 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 14 цаг 1 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 14 цаг 6 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 14 цаг 8 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 14 цаг 10 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 14 цаг 12 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 14 цаг 15 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 18 цаг 17 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 18 цаг 18 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 18 цаг 20 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top