x

Цалинтай ээжийн мөнгийг 550 мянга болгох хэрэгтэй гэв

Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөхөөс эхлээд ажлын ихэнхийг нуруундаа үүрч байна. Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их цаг зарцуулж байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс “Монфемнет” үндэсний сүлжээнээс жил бүр “Эмэгтэйчүүдийн нүдээр” уулзалтыг зохион байгуулдаг байна. Энэ жилийн чуулга уулзалтыг “Асрахуйн эдийн засаг” нэртэйгээр өчигдөр зохион байгууллаа.

Асрахуйн хөдөлмөр гэдэг нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асрах, халамжлах, бие махбодь болон сэтгэлзүйн бүх төрлийн асаргаа, тусламж үзүүлэх үйлчилгээг хэлдэг. Ази номхон далайн орнуудад асрахуйн хөлсгүй хөдөлмөрийн 80 гаруй хувийг эмэгтэйчүүд гүйцэтгэдэг байна. Үүнээс үүдэж эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо, тэдний гэр бүл, нийгмийн харилцаанд тэгш бус байдал үүсдэг ажээ.

Харин манай улсын нийт хүн амын 50.7 хувь буюу дунджаар нь 1.8 сая нь эмэгтэйчүүд. Тэгвэл дээрх эмэгтэйчүүдийн тал нь нөхөн үржихүйн нас буюу 18-45 насныхан байгаа юм. Эмэгтэйчүүд ид ажил хөдөлмөр эрхлэх насандаа ихэвчлэн хүүхэд төрүүлдэг. Харин төрөлтийн түвшин ихсэх тусам эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо буурдаг аж. Монфенмент үндэсний сүлжээнээс гаргасан судалгаагаар нийгэмд эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 66.4 хувь байдаг бол эмэгтэйчүүдийнх 51.5 хувь байгаа юм. Тиймээс эмэгтэйчүүдийн ажиллах оролцоог нэмэгдүүлэхийн тулд ямар алхамууд хийх хэрэгтэй байгаа тухай хэлэлцсэн юм.

Эмэгтэйчүүд багадаа гурван жилийг асрахуйн ажилд зарцуулдаг

Иргэн С.Намуун 2-10 насны гурван хүүхэдтэй. Тэрбээр амьдралынхаа 10 жилийг хүүхэд болон нөхрөө асрахад зарцуулсан байна. Хүүхэд төрүүлэхээсээ өмнө хувийн компанид менежер хийдэг байжээ. Хүүхдээ хоёр нас хүрэхээр нь цэцэрлэгт өгөх гэтэл сугалаа таараагүй аж. Ингээд дараа жил нь цэцэрлэгийн сугалаанд аз нь таарч хүүхдээ хамруулсан байна. Энэ тухайгаа “Хүүхдээ гурван настай байхад цэцэрлэгт өгч ажилдаа орсон. Гэвч хүүхэд маань өвдөх, цэцэрлэгээс авах цагаас нь үргэлж хоцрох асуудлууд тулгарч эхэлсэн. Хүүхэд өвдөхөд байгууллага эхний удаа чөлөө өгнө. Хоёр дахь удаагаа дургүй чөлөө өгнө. Гурав дахь удаагаа дургүйцэж эхэлдэг. Ингээд аргагүй эрхэнд ажлаасаа гарсан. Удалгүй дахин жирэмсэлж төрсөн. Түүнээс хойш гэртээ хүүхдүүдээ асарч байна” гэв. Мөн С.Намуун ажил хийх сонирхолгүй, өөртөө итгэх итгэлгүй болсон гэдгээ энэ үеэр учирлаж байлаа. Бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд хүүхдийн тооноос хамаарч цалингүй ажил буюу асархуйн ажилд зарцуулах цаг нь нэмэгддэг байна. С.Намууны энэхүү жишээ нь ихэнх ээжүүдэд тохиолддог кэйс. Тэгвэл ид хөдөлмөрлөх насны эмэгтэйчүүд асархуйн ажил хийснээр хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдлыг бий болгож байна гэдгийг “Монфемнет” үндэсний сүлжээний хийсэн судалгаанд дурьджээ. Тиймээс цалинтай болон цалингүй асархуйн ажлыг эдийн засгийн гол хэсэг болохыг хүлээн зөвшөөрч, бодлогоор шийдвэрлэх хэрэгтэйг энэ үеэр эх сурвалжууд хэлж байсан юм. Энэ тухай Монфемнет үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Өнөөдрийн хэлэлцүүлэгт судлаачид, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон төр, орон нутгийн 200 гаруй хүн оролцож байна. Монгол Улс хүн амаа өсгөх бодлоготой улс. Гэвч төрөлтийг дагасан олон асуудал ээжүүдэд тулгардаг. Хүүхдийн боловсрол болон эрүүл мэндийн асуудал нь эмэгтэйчүүдийг гэртээ сууж хөлсгүй хөдөлмөр эрхлэх шалтгаан нь болж байна. Жишээлбэл, цаг ашиглалтын судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их ачаалал үүрдэг. Тодруулбал, эмэгтэйчүүд үр хүүхэд, ахмад настан, өвчтэй гишүүнээ асарч байгаа цаг үнэлэгддэггүй. Тиймээс төр энэ чиглэлийн ажлыг бодлогын түвшинд авчирч анхаарах хэрэгтэй. Асархуйн эдийн засаг нь оршин тогтнохуйн үндэс. Хүндээ ээлтэй нийгмийг асархуйн эдийн засгаар нь шинждэг. Тиймээс энэ төрлийн хөдөлмөр эрхлэлтийг анхааралдаа авч хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй. Ингэж чадвал ДНБ 16 хувиар өсөх боломжтой. Асархуйн цалин буюу цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг улсаас олгодог. Энэ нь хүүхдийн живх, сүүний үнэд ч хүрдэггүй. Залуу гэр бүлийн өрхийн амьжиргаанд дэм болж чадахгүй байна. Тэгвэл гэр бүлийнхээ үргэлжлэл, улс орны ирээдүйг бэлтгэж буй хөдөлмөрийг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц цалин олгох хэрэгтэй” гэв. Мөн бага насны хүүхэдтэй ээжүүдэд ажил хийх бололцоо байдаггүйг энэ үеэр онцолж байв. Хөдөлмөрийн насны иргэдээ нийгмээ хөгжүүлэхэд ашиглах хэрэгтэй. Хөдөлмөрийн шинэ хуулиар гэрээсээ болон цагаар ажиллах боломжийг бий болгосон ч ажил олгогчид үүнтэй дасан зохицож чадахгүй байгааг иргэний нийгмийн байгууллагууд хэлж байлаа.

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байна

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ижил тэгш оролцуулъя гэвэл зах зээлийн эдийн засагт цалин хөлсгүй хийгддэг асран халамжлах ажлыг хүлээн зөвшөөрч, ачааллыг багасгах, дахин хуваарилах, цогц стратеги боловсруулах нь чухал. Асрахуйн эдийн засаг ядуурлыг бууруулах, нийгэм эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах, зохистой хөдөлмөрийг бүтээх бодлогын асуудал юм.

Ингэхийн тулд Засгийн газар асрахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, Албан ёсны статистик, дата бүрдүүлэх, хөлсгүй хөдөлмөрийг эдийн засгийн утгаар үнэлэх механизм бий болгох, нийгэм дэх жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах, Хувийн хэвшлийн оролцоо, ИНБ-н оролцоог дэмжих, бодлогын зохистой орчин бүрдүүлэх шаардлагатай. Харин хувийн хэвшил асрахуйн хөдөлмөрт эрэгтэйчүүдийн оролцоо/ манлайлал, цаг хэмнэсэн, уян хатан технологи Ажлын байрны зохистой стандартыг бий болгохыг тулд Засгийн газартай хамтран иновацид суурилсан асрахуйн бизнесийг дэмжих хэрэгтэй ажээ.

Тэгвэл сингапурт асрахуйн тусламж, үйлчилгээг хувийн хэвшил зэрэг төрийн оролцоогүй байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлдэг байна. Асрахуйн салбарт хөдөлмөр эрхлэхтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, асаргааны албан бус үйлчилгээ болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмждэг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг гэр бүлүүдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгодог байна. Сонирхуулахад дөрвөн эмэгтэй тутмын гурав нь эдийн засгийн болон хөдөлмөрийн зах зээлийн оролцоогоо нэмэгдүүлж амьжиргаагаа сайжруулах хүсэлтэй байдаг байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ii (172.69.45.140)
    Uiliin urtei yum hiih yum Nyalh ohiduudtai humuus bjiij
    2023 оны 05 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 3 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top