x

БНСУ-аар дамжин өнгөрөх нөхцөлийг хангасан гадаад иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаатай тус улсын хилээр нэвтрүүлнэ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сараас эхлэн “КОВИД-19” цар тахлын улмаас тодорхой нөхцөлийг хангасан гадаад иргэдийг БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх зорилгоор түр хугацаагаар хил нэвтрүүлэх журмын үйлчлэлийг зогсоогоод байсныг 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дахин сэргээж байгаа болохыг мэдэгдэв.

БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх дараах нөхцөлийг хангасан гадаад иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаатай тус улсын хилээр нэвтрүүлнэ. Үүнд:

  1. БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх АНУ (Гуам, Сайпан хамаарна), Канад, Австрали, Шинэ Зеланд улсын хүчин төгөлдөр визтэй, дээрх улс руу зорчиж байгаа эсвэл сүүлийн дөрвөн сарын хугацаанд эдгээр улсад оршин сууж байгаад БНСУ-аар дамжин нутаг буцаж байгаа тохиолдолд.

  2. БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Европын холбооны 32 улсын хүчин төгөлдөр визтэй, тэдгээр орны аль нэг орон руу зорчиж байгаа эсвэл дээрх улс орнуудаас БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцаж байгаа тохиолдолд.

Анхаарах: Дээрх хоёр нөхцөлийг хангасан гадаадын иргэд БНСУ-ын хилээр нэвтрээд 30 хоногийн дотор үндсэн зорчиж байгаа улс руу явах эсвэл эх орондоо буцах нислэгийн тийзтэй байх шаардлагатай. Мөн АНУ, Канад, Шинэ Зеланд, Европын холбооны 32 улс руу зорчих хүчин төгөлдөр визтэй эсэхийг шалгахын тулд гадаад паспортод наагдсан визийн хуудсыг шалгана. Австрали улсын визтэй иргэдийн хувьд тус улсын визийн цахим систем VEVO, online.immi.gov.au цахим хуудаснаас тухайн иргэний мэдээллийг шалгах болохыг тус тус анхаарна уу.

БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхдөө дараах зөрчлүүдийн аль нэгийг гаргасан тохиолдолд тус улсын хилээр түр нэвтрүүлэхээс татгалзана. Үүнд:

  1. БНСУ-ын хил дээрээс сүүлийн гурван жилийн хугацаанд нэвтрүүлэхээс татгалзсан бол,

  2. БНСУ-ын хууль, тогтоомжийг зөрчиж, таван сая вон түүнээс дээш дүнтэй торгууль төлөх шийтгэл хүлээж байсан бол,

  3. БНСУ-д хууль бусаар оршин сууж, тухайн нутаг дэвсгэрээс гарах мэдэгдэл авч байсан болон албадан нутаг буцаагдаж байсан бол,

  4. Зорчсон улсдаа гурваас доош хоног болсон (Жишээлбэл, АНУ-д хоёр хоног зорчоод эх нутагтаа буцаж байгаа иргэнийг БНСУ-аар дамжин өнгөрөх тохиолдолд түр хугацаанд хил нэвтрүүлэхээс татгалзана) зэрэг болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.173)
    mongolchuudad hamaatai asuudal uu ogt gadagshaa garj bgaagui bno
    2023 оны 05 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 3 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top