x

М.Баяраа: Чанаргүй хоолойноос болж Яармагийн 20-иод хотхоны ус зэвтэй гарч байна

Нийслэлийн Захирагчийн Ажлын Албанаас Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллуудын зэвтэй усны асуудлаар мэдээлэл өгч, уг шугам сүлжээг хүлээн авсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шалгуулахыг мэдэгдлээ.

Энэ талаар Хотын ерөнхий менежер М.Баяраа "Стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолой, орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг солих шаардлагатай байгаа. Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа 25,000 гаруй хүн амьдардаг Арцат, Ханбогд, Богд Вилла, Хангарьд 1, 2, Хүннү Вилла, Нью Гарден, VIP residence зэрэг 20 орчим хорооллын халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй гомдол ирсэн.

Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүд, төлөөлөгчдөөр дамжуулан тасралтгүй гомдол ирж байгаа.

Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, тодорхой үр дүнд хүрлээ. Ажлын хэсэг зэвтэй ус гарч буй шалтгааныг тодруулах арга хэмжээг авсан. Насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар шугамууд, ус хэмжүүрийн зангилаа, айл өрхийн сантехникийн хэрэгслээс УСУГ хими бактериологийн дээжийг авч шинжлүүлсэн. НМХГ-ын, шинжлэх ухааны академи, хими технологийн хүрээлэнгийн лабораторид, УБДС компанийн лабораториудад ус болон ус дамжуулах хоолойн дээжийг шинжлүүлсэн.

Шинжилгээний дүнгээр усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй хариу гарсан. Орон сууцны хорооллын ус дамжуулах хоолойд үүссэн зэвээс дээж авч шинжлүүлэхэд Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж ус зэвтэй гарч байгаа нь усыг дамжуулж байгаа шугам хоолойгоос хамааралтай гэсэн дүгнэлт гарсан.

Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлагыг хангаагүй гэсэн үг.

"Пума констракшн" ХХК, "Пи Ай Эм Эм" ХХК-ийн хөрөнгөөр барьсан 200 мм-ийн голчтой, 2 км шугам, "Шинэ өргөө" хорооллын гаднах 200 мм-ийн голчтой ган шугам болон орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна. Усны зэвийг арилгахаар шугам хоолойг угаасан боловч түр зуурын шинжтэй арга хэмжээ болсон.

Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчсөн явдал гэж үзэж байна. Стандартын шаардлага хангаагүй шугам сүлжээний угсралт хийсэн компаниудыг удаа дараа уулзаж, үүнийг сайжруулах гаргалгааг ярилцъя гэж урьсан боловч ирээгүй. Ийм учраас дараагийн арга хэмжээг авна. Шугам угсралтыг хийлгэхээр захиалсан гурав, ус дамжуулах хоолойг угсарсан хоёр компани, нийслэлээс эдгээр ажлыг хүлээж авсан эрх бүхий 10 албан тушаалтныг дараагийн шатны байгууллагад шилжүүлнэ. 

Ус дамжуулах шугамыг угсарсан барилгын материал нь чанарын шаардлага хангаагүй тул солиулна" гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Улаанбаатар хотын дулаан, цэвэр, бохирын шугамын 60-70 гаруй хувь насжилт нь дууссан. Эдгээр шугамын насжилт стандартын дагуу 15 жил байдаг. Өвөл Хүннү хороолол, Жапан тауны орчимд дулааны шугам дөрвөн удаа буудсан. Нэг газар нөхөхөөр усны даралтаа дийлэхгүй ойрхон зайд шугам дахин буудах гэмтэл гарсан. Энэ нь дулааны шугамын насжилт дууссантай холбоотой. Үүнээс болж зам сэтлэх, ногоон байгууламжийг эвдэх болдог. 

Энэ зун хийх томоохон бүтээн байгуулалтуудыг сонгон шалгаруулалт зарлаж байж явуулна. Улаанбаатар хотын орон сууцны хороолол тэлэх тусам дулааны шугамын голч диаметр томрох ёстой. Дулааны шугам засварын ажил хийх үеэр иргэдэд мэдээлэл өгч байна. Дулааны шугам солих ажлын талбарт авто зам өртөж байгаа. Тиймээс хонгилын систем нэвтрүүлнэ. Мөн засвартай холбогдуулан ногоон байгууламжийг шилжүүлэх ажил энэ долоо хоногоос эхэлнэ.

Эрчим хүчний яамны урд баруун талын ил шугамыг солино. Дулааны шугамын засвар шинэчлэлийн ажлыг зуны цагт хэсэгчилсэн байдлаар яаралтай хийж гүйцэтгэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 3 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top