x

Иргэн Э.Одбаярын биед халдаж, заналхийлсэн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын үүдэнд #NoWar хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг заналхийлсэн хэрэг гарч, цахим хуудаст бичлэг цацагдсан билээ.

Тус заналхийлсэн этгээд нь Реппер Д.Мөнх-Оргил гэх нэгэн байсан ба Э.Одбаярын биед халдаж, танхайрах үедээ "Би чамайг байнга дагах болно" хэмээн сүрдүүлж байв.

Тухайн өдөр цагдаагийн байгууллагаас "танхайрсан гэх этгээдийг саатуулаагүй, шалгаж байгаа. Мэдүүлэг авч, мөрдөн шалгалтыг үргэлжлүүлнэ" гэж байв. 

Тэгвэл бусдын биед халдаж, танхайрсан Д.Мөнх-Оргилд хамаарах зөрчлийн хэргийг шалгах ажиллагаа дуусч, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулсан байна.


Дабль стандартыг эсэргүүцэгч залуус 2021 оноос үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар жагсаал цуглаан хийж байв. Гэсэн ч өнгөрсөн онд тус хөдөлгөөнийхөнд Д.Монголхүүг 461 дүгээр хорих ангиас оргуулсан, гар утсаар бичлэг хийж болохгүй гэх шаардлагыг эсэргүүцсэн зэрэг үндэслэлтэй хэрэгт холбогдуулж шалгаж эхэлсэн байдаг. Улмаар дабль стандарт, дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн залууст 2022 оны арваннэгдүгээр сард тус бүр 1-1,2 жил цахим гавтай зорчих эрх хязгаарлах ял оноосон. Мөн энэ оны нэгдүгээр сарын 31-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцэж, өмнө нь оноосон ялыг хэвээр үлдээсэн байдаг. Э.Одбаяр, Б.Билгүүн, Ц.Чинбат нарын таван хүн Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхээр гэм буруугүй гэдгээ тогтоолгох гомдол гаргасан ч Улсын дээд шүүх гомдлыг хэлэлцэхээс татгалзсан юм. 

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг энэ сарын 5-ны өдөр хэлэлцсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдсэн.

Ийнхүү Э.Одбаяр нарын таван хүн нэг жилийн хугацаанд зорчих эрхээ хязгааруулсан бөгөөд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт цахим гав зүүх үеэр халдлагад өртсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 8 цаг 4 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 8 цаг 6 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 8 цаг 8 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 8 цаг 14 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 8 цаг 16 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 8 цаг 18 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 8 цаг 24 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 8 цаг 25 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 8 цаг 29 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 15 цаг 54 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 15 цаг 55 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 15 цаг 59 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 16 цаг 4 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 16 цаг 6 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 16 цаг 8 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 16 цаг 10 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 16 цаг 13 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 20 цаг 14 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 20 цаг 15 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 20 цаг 18 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top