x

"Хэдэн настайгаас нь "англи" хэлийг заах талаар хуулийн төсөлд огт тусгаагүй"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлд малчдын хүүхдийг хэдэн настайд нь сургуульд сургах талаар хэрхэн тусгагдсан талаар УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг мэдээлэл өглөө.

Энэ талаарх асуултыг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Боловсролын хуулийн төсөлтэй холбогдуулан хамгийн их ирж буй санал бол малчдын хүүхдийг зургаан настай сургуульд оруулахыг анхаарч өгөөч гэдэг асуудал. Хүүхэд нь нэгдүгээр ангид суралцах болсноор ээж нь сумын төвд амьдарч эхэлдэг. Аав нь малаа хараад гэртээ үлддэг. Үүнээс шалтгаалж малчдын өрхийн төсөв хуваагдаж байна. Мөн гэр бүл салалт их болж байгаа. Бидний баталж буй хууль амьдралд нийцсэн, иргэдэд ээлтэй байх ёстой. Одоогийн мөрдөгдөж буй хуулийн 35 дугаар зүйлд зургаан наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй бол малчин эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн шийдвэрлэнэ гэсэн заалт бий. Уг заалт шинэчилсэн найруулгын төслөөс хасагдсан юм уу" хэмээн асуусан юм. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Боловсролын ерөнхий хуулийн талаар хоёр жил гаруй хугацаанд ярьсан. Малчдын зүгээс олон санал хэлж байсан. Нэгдүгээр ангид зургаан настай хүүхдээ элсүүлэх нь малчдын хувьд хүндрэлтэй, ялангуяа гэр бүлийн салалт их байна гэдгийг ярьж байсан.

Өнөөдрийн ярьж буй хууль бол ерөнхий хууль. Дараа нь ЕБС, СӨБ-ын хуулийг хэлэлцэнэ. Тухайн хуулиудад хүүхдийг зургаа эсвэл долоон настайгаас нь сургах уу гэдэг сонголтыг хэвээр нь үлдээж байгаа" гэлээ.

Мөн тэрээр англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах эсэх тухай асуудалд "Бидний үндсэн хэл Монгол хэл хэвээрээ байна. Дагалдах гадаад хэл нь англи хэл байх юм. Хэдэн настайгаас нь тухайн хэлийг заах талаар хуулийн төсөлд огт тусгаагүй. Хэддүгээр ангиас англи хэл заах вэ гэдгийг хөтөлбөртөө тусгах ёстой. Англи хэлний багшийг бэлтгэх гэх мэт суурь олон ажил байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    Хүний эрх зөрчигдөөгүй биз маш сайн бодолцох
    2023 оны 05 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 3 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top