x

Н.Ганибал: Унгарын парламенттай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой

Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлогийн манай улс дахь албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Энэ талаар УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-Монгол, Унгар хоёр орны хамтын ажиллагаанд хоёр улсын парламент, түүний дотор найрамдлын бүлгүүд  ямар үүрэг оролцоотой байгаа вэ?

-Би 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаандаа Монгол-Унгар парламентын бүлгийн даргаар томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, түүний дотор парламентын түвшин дэх хамтын ажиллагааг сайжруулахад өөрийн эрх, үүргийн хүрээнд анхаарал тавин ажиллаж байна.

Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. Тухайлбал, хоёр талын харилцааны эрхзүйн орчныг бүрдүүлэх нь парламентын үүрэг.  

Найрамдлын бүлгийн даргын хувьд 2021 оны зургадугаар сард Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласлотай цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Парламентын Тамгын газар хоорондын шууд харилцаа ихээхэн ач холбогдолтой гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн.

Тухайлбал, хоёр талын парламентын Тамгын газрын мэргэжилтнүүд туршлага солилцох, хоёр улсын парламентын дэргэдэх судалгааны төвүүдийн хооронд шууд харилцаа тогтоох, Унгарын Үндэсний Ассамблейн номын сантай танилцах, эрдэм шинжилгээний судалгаа хамтран хийх зэрэг саналаа илэрхийлсэн. Ласло Хорват дарга ч дэмжсэн. Энэ чиглэлээр тодорхой алхмууд хийгдэж байгаа.

-Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 73 жил болж байна. Аль салбарт илүү амжилттай хамтран ажиллаж байна.  Цаашид ямар салбаруудыг тэргүүлэх чиглэлд оруулах нь зүйтэй гэж үзэж байна?

-Унгар бол зүүн Европ дахь манай чухал түнш. Одоогоор хоёр орны хамтын ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь боловсролын салбар гэж хэлж болно.

Унгар улс жил бүр монголын 200 орчим оюутан залуусыг Засгийн газрынхаа тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, маш үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийж байна.

Мөн эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд хэд хэдэн салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. Гэсэн хэдий ч хоёр улсын гадаад худалдаа тийм ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Цаашид Унгар улсын аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хүнс боловсруулах технологийн туршлагаас нь судалж, харилцан ашигтай байдлаар  хамтран ажиллахад түлхүү төвлөрөх шаардлагатай гэж үздэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 3 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top