x

Л.Энх-Амгалан: Хуульд нэгдүгээр ангиас англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр байхгүй

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах асуудал дэмжигдсэн хэмээн УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. 

УИХ-аар Боловсролын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно гэж тусгасан байна.

Гэвч англи хэлийг тав болон нэгдүгээр ангиас эхлэн заах талаарх хууль боловсруулах ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүдийн мэдээлэл ойлголтын зөрүүтэй байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Э.Батшугар, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Хүрэлбаатар, Ж.Чинбүрэн, Д.Цогтбаатар нар "Англи хэлний боловсролыг дэмжих" лобби бүлэг байгуулж, англи хэлийг эх хэлтэй зэрэгцүүлэн нэгдүгээр ангиас нь заах санал гаргажээ. Англи хэлийг нэгдүгээр ангиас эхлэн заах тухай асуудал нийгмийн сүлжээнд дүрмийн дагуу талцал үүсгээд амжлаа. 

Тэгвэл энэ ойлголтын зөрүүг хагалж, салбарын сайд Л.Энх-Амгалан англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахгүй гэдгийг хэлж, барьж буй бодлого, чиглэлээ цахим хуудаснаа товч илэрхийлэв. 

Тэрээр “Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахаар болсон байна. Буруу, зөв гэж нийгмийн сүлжээнд маш их маргалдсан байна. Тодруулья. 

Нэгдүгээрт, Боловсролын тухай  хуулийн анхны хэлэлцүүлгээр англи хэл бол үндсэн гадаад хэл байна. 

Хоёрдугаарт, Хуульд нэгдүгээр ангиас Англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. 

Гуравдугаарт, Сургалтын шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 8 цаг 6 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 8 цаг 8 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 8 цаг 11 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 8 цаг 16 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 8 цаг 18 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 8 цаг 21 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 8 цаг 26 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 8 цаг 28 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 8 цаг 31 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 15 цаг 56 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 15 цаг 57 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 16 цаг 1 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 16 цаг 6 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 16 цаг 8 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 16 цаг 10 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 16 цаг 12 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 16 цаг 15 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 20 цаг 17 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 20 цаг 18 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 20 цаг 20 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top