x

Монгол улс 3.7 тэрбум ам.долларын нөөцтэй боллоо

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын валютын нөөцийн талаар мэдээллийг өглөө.

Тэрээр "Дөрөвдүгээр сарын 28-нд Монгол Улс "Гэрэгэ" бондын 369 сая ам.долларыг шилжүүлсэн. Үүнийг шилжүүлсний дараа Монгол Улсын валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрч, яг одоогийн байдлаар дээрх нөөцийн дүнтэй байна. 

Валютын зах зээл тогтворжлоо гэж бид үзэж байгаа. Дөрөвдүгээр сарын байдлаарх Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрч, цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад 7,5 сая тонноор нэмэгдсэн байна.

Мөн биржээр арилжаалагдах нүүрсийг хилээр тусгай гарцаар гаргах болсон нь ач холбогдлоо үзүүлж байна. Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонн нүүрс борлуулжээ. Цаашид нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд нээлттэй цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. 

Цалин тэтгэврийн хувьд 2024 оны жилийн төлөвлөгөөнд оруулж танилцуулсан. Засгийн газар маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа. Цалин, тэтгэврийг үнийн түвшин буюу инфляцтай холбогдуулж, жил бүр индексжүүлж нэмэх зарчмын байр суурьтай байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хурлаар гэхэд өчигдөр энэ талаар хэлэлцсэн. Цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, нэмэгдүүлэхгүй барих нь эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Мэдээж, иргэдэд ч хүндрэл, бэрхшээл дагуулна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 8 цаг 2 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 8 цаг 5 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 8 цаг 7 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 8 цаг 13 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 8 цаг 14 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 8 цаг 17 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 8 цаг 23 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 8 цаг 24 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 8 цаг 28 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 15 цаг 53 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 15 цаг 54 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 15 цаг 58 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 16 цаг 3 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 16 цаг 5 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 16 цаг 7 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 16 цаг 9 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 16 цаг 11 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 20 цаг 13 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 20 цаг 14 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 20 цаг 16 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top