x

С.Чинзориг: Даатгал төлөөгүй ч оюутнуудыг эрт илрүүлэгт 100 хувь хамруулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар урьдчилсан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний явцыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. 

Хуралдааны дараа мэдээлэл өгөв.

Тэрээр "2022 оны тавдугаар сарын 1-нд Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж, иргэдээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргаж байсан. Үүнээс хойш жилийн хугацаанд хүн амын 29,6% буюу нийт 1.022.702 иргэн эрт илрүүлэгт хамрагдсан байна. Эдгээр иргэдийн 45,1% нь эрэгтэй, 54,9% нь эмэгтэйчүүд байна.

Байршил, газар зүйн нутгаар авч үзвэл, 50,1% нь Улаанбаатар хотын иргэд, 49,9% нь орон нутгийн иргэд байна. Нийт хамрагдсан иргэдийн 60,5% нь 0-17 насны хүүхэд, 39,5% нь 18-аас дээш насны иргэд байна.

Эрт илрүүлэгт иргэдийг бүрэн хамруулах талаар Засгийн газар болон яамны зүгээс хэдэн хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Ялангуяа оюутан, залуусын дунд эрүүл мэндийн даатгалд хамрагдалт бага байгаа учраас оюутнууд эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байна. Тиймээс Засгийн газар тогтоол гаргаж, Эрүүл мэндийн сайд, БШУ-ны сайд төсвийнхөө багцад багтааж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, шимтгэл төлөөгүй оюутан залуусыг эрт илрүүлэгт 100 хувь хамруулах арга хэмжээ авахыг даалгасан. ЭМЯ-ны зүгээс эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэдэн хэдэн арга хэмжээ авч байна.

Нэгдүгээрт, одоогийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр эрт илрүүлгийн хамрагдах хугацааг хуанлийн 20 өдөр гэж хязгаарласан нь иргэдийн хамрагдалтад сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, үүнийг ажлын 20 өдөр болгож өөрчиллөө.

Хоёрдугаарт, Сумын эрүүл мэндийн байгууллагууд 18-30 насны иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний багцыг хэрэгжүүлсэн бол ЭМДС-аас санхүүжилтыг нь бүрэн олгож байх шийдвэр гарган ажиллаж байна.

Гуравдугаарт, Хувийн хэвшлийн байгууллагуудаас эрт илрүүлгийн оношилгооны тарифыг нэмэгдүүлэх санал хүсэлт ихээр гаргаж байгаа. Тиймээс бид удахгүй Үндэсний зөвлөлийг хуралдуулж, эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний тарифыг шинэчлэх чиглэлд ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 8 цаг 7 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 8 цаг 9 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 8 цаг 11 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 8 цаг 17 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 8 цаг 18 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 8 цаг 21 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 8 цаг 27 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 8 цаг 28 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 8 цаг 32 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 15 цаг 57 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 15 цаг 58 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 16 цаг 2 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 16 цаг 7 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 16 цаг 9 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 16 цаг 11 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 16 цаг 13 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 16 цаг 16 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 20 цаг 17 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 20 цаг 18 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 20 цаг 20 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top