x

Б.Хосбаяр: Төрийн албаны шалгалт өгөөгүй 61 албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шүүр” ажиллагааны хэрэгжилт, гаалийн байгууллагын хүний нөөц болон бусад цаг үеийн асуудлаар ГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяраас тодрууллаа.

-“Шүүр” ажиллагааны хэрэгжилтийн талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2023 оны 03 дугаар сараас эхлэн зохион байгуулан хэрэгжүүлсэн “Шүүр” ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч ТТ албан тушаалд ажиллаж байгаа 1445 гаалийн улсын байцаагч, ТҮ үйлчилгээний албанд ажиллаж байгаа 467 нийт 1912 албан хаагч, ажилтны хувийн хэрэг, шаардлагатай бусад мэдээлэлд тулгалт хийж ажилласан.

Ажиллах явцад Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Төрийн жинхэнэ албан тушаалын ерөнхий шалгалт өгөөгүй томилогдсон 61, төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн боловч албан зохих  тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлага хангаагүй томилогдсон, тусгай шалгалт өгөөгүй  томилогдсон 88, нийт 148 албан хаагчдын судалгаа байна. Дээрх судалгаанаас үндэслэн эхний ээлжинд Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан хаагчийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн.

-Яагаад тусгай шалгалт өгөөгүй албан хаагчид ийм олон байгаа юм бол? Чөлөөлөгдсөн хүмүүст шалгалтаа өгөөд эргэж ажилдаа орох боломж байгаа юу?

-Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулаад “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам” мөн 2019 онд шинэчлэгдсэн батлагдсан. Төрийн албаны зөвлөлийн уг тогтоолын 2.1 дэх хэсэгт заасан “төрийн албаны зөвлөл нь аймаг, нийслэл, яаманд салбар зөвлөл байгуулж ажиллуулна”/-аар тус байгууллага дээр ажиллаж байсан Төрийн албаны салбар зөвлөлийг  Сангийн яам руу шилжүүлж байсан. Мөн Коронавируст халдвар /Ковид 19-ын халдварын улмаас “Коронавируст халдвар /ковид–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” Монгол Улсын хууль батлагдан хориглолт, хязгаарлалт хийгдсэнтэй холбогдуулан тус байгууллагын хэмжээнд Тусгай шалгалт зохион байгуулагдаагүй байна.

Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийг байгуулахаар болсон. Иймээс төрийн албаны тухай хуульд заасан тусгай шалгалтыг зохион байгуулж сул орон тоог нөхөж ажиллана.

-Зөрчил, ашиг сонирхол, хууль бус томилогдсон хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ?

-Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй байдал илэрч анхааруулсан 25 албан хаагчийг албан тушаалд нь томилсон байгаагийн 5 албан хаагчийн зөрчлийг засаж залруулсан. Жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй 3, чөлөөлөгдсөн 1 албан хаагч байна.

-Гаалийн байгууллагад 400 сул орон тоо байгааг хэрхэн бүрдүүлэх вэ?

Энэ сарын 20-ны өдөр гаалийн байгууллагын нийт ажилчдын дунд анх удаа “Гаалийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр гаалийн улсын байцаагчийг сэлгүүлэн ажиллуулах, хүний нөөцийг цаашид бүрдүүлэх, гаалийн улсын байцаагчийн хүний нөөцийг богино, дунд, урт хугацааны хөтөлбөр гаргаад шийдвэрлэхээр ажиллаж байна. Урт хугацаанд бид бид боловсон хүчнээ хэрхэн сургаж, мэргэшүүлж бүрдүүлэх вэ гэдэг дээр 3-5 жилийн төлөвлөлтийг хийсэн бол дунд хугацаанд 2025 он хүртэл төлөвлөсөн ажлуудаа хамруулж байна. Харин богино хугацаанд буюу 400 орчим гаалийн байцаагчийн сул орон тоо байгаатай холбоотойгоор богино хугацааны хөтөлбөрүүдээ зохион байгуулах гэж байна. Энэ ажил нь 2023 оны эхний хагас жилд хийгдэнэ.

-Албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх тал дээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Гаалийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бид боловсруулж байгаа. Энэ хууль батлагдвал гаалийн байгууллагын нийт албан хаагчдын нийгмийн баталгаанд суурилсан том ажлууд хийгдэнэ. Тухайлбал, боомтод ажиллаж байгаа байцаагчийн ар гэрийн асуудал, хүүхдийн боловсрол, гэр бүлийн хүний ажлын асуудал яригддаг. Тэгвэл энэ бүгдийг дээрх хуулийн төсөлд нарийн тусгаж оруулсан. Мөн цалин хангамжийн тухай яригддаг. Төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа ажилчдын цалингаас хилийн боомтод ажиллаж байгаа гаалийн албан хаагчийн цалин бага байдаг. Тиймээс бид тухайн орон нутагт ажиллаж байгаа гаалийн байцаагчид орон нутгийн нэмэгдэл олгох, хилийн нэмэгдлийг 35-50 хувиар нэмэх гэх мэт зохицуулалтуудыг тус хуулийн төсөлд оруулаад явж байна.

-Гаалийн байгууллагад хүнд суртал, авлигын эрсдэл хамгийн өндөр байдаг. Шинэ удирдлагын баг гаальд ирж ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Асуудлыг шидэх гарцыг хэрхэн харж байгаа вэ?

-Гаалийн байгууллагын нийт алба хаагч, гаалийн байцаагч нарыг нүүр тулсан харилцаанаас ангид байлгах зорилгоор шат дараатай ажлуудыг хийж байна. Гаалийн хяналтын нэгдсэн төвийг байгуулж, дүрэм, журмуудыг шинэчилсэн. Монгол Улсын хилийн боомт болон гүний гаалийн хяналтын бүс дээр гаалийн үйл ажиллагаанд оролцож байгаа бүх арга, ажиллагаа нэгдсэн камерын хяналтад орно гэсэн үг. Энэ нь олон талын ашигтай. Хууль бус худалдаанаас сэргийлэх, гаалийн байгууллагын дотоод ажил хэрхэн явагдаж байгааг хянах, гаалийн байгууллагын нийт албан хаагчдын дотоод аюулгүй байдлыг хангах гэх мэт цогц ажиллагаа явагдаж байгаа. Мөн гэмт хэрэг болон бусад зөрчлөөс сэргийлэх зорилгоор хяналтын нэгдсэн төвөөрөө дамжуулан хойшлуулшгүй болон бусад ажиллагаануудыг хийх цогц үйл ажиллагаатай.

Үүнээс гадна “Гаалийн байгууллагын бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийг байгуулах үүднээс судалгаа хийж, туршилтаа эхлүүлсэн. Гаалийн бүрдүүлэлтийг хийхдээ гаалийн зуучлагчаар дамждаг байсан бол бүрдүүлэлтийн төв байгуулагдсанаар нүүр тулсан харилцааг халах, цаашлаад авлига, ашиг сонирхлын асуудал бүрэн ангижирна гэж харж байгаа.

Эх сурвалж: ГЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 9 цаг 20 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 9 цаг 23 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 9 цаг 27 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 9 цаг 28 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 9 цаг 32 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 9 цаг 34 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 10 цаг 25 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 11 цаг 45 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 12 цаг 39 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 12 цаг 45 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 12 цаг 48 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 12 цаг 50 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 15 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 15 цаг 53 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 16 цаг 0 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 16 цаг 32 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 16 цаг 34 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 16 цаг 36 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 16 цаг 39 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 16 цаг 42 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top