x

Хоол, хүнс үйлдвэрлэгчдийг нийслэлээс бодлогоор дэмжиж ажиллана

Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдахаас сэргийлэх, үнийн өсөлтийг бууруулах арга замууд, хүнс үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, мөн шийдэхэд нийслэлээс үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцох уулзалт боллоо.

Тодруулбал, Хотын дарга Д.Сумъяабазар, Хотын ерөнхий менежер М.Баяраа, нийслэлийн харьяа газруудын дарга, холбогдох мэргэжилтнүүд хүнс үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзсан юм. Хоол, хүнс үйлдвэрлэгчдийн шийдвэр гаргах түвшний төлөөллүүд, мэргэжлийн холбоод, бар, кафе, цайны газрын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн уулзалтад оролцов.

Нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 3615 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйгаас ресторан 1150, баар 958,  кафе 210, цайны газар болон сүлжээ хоолны газар 1145, кофе шоп 152 байдаг. Мөн хүнсний боловсруулах үйлдвэр 620 байгаагаас гурил, гурилан бүтээгдэхүүний 192, мах, махан бүтээгдэхүүний 232, сүү, сүүн бүтээгдэхүүний 38, цэвэр ус, ундаа, жүүсний 53, согтууруулах ундаа, тамхины 28, өндөгний найм, нөөшилсөн болон бусад 69 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Ажлын байр бий болгож, хотын эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа аж ахуйн нэгжүүдээ хууль, эрх зүй, чадамжийнхаа хүрээнд бодлогын түвшинд хэрхэн дэмжих вэ, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд яаж оролцох вэ гэдэг асуудлыг өнөөдөр ярилцаж байна. Бизнес эрхлэх орчныг ил тод болгох, бизнес эрхлэгчдэд ээлтэй байлгах, асуудлаа нээлттэй ярилцдаг, хамтраад шийддэг болох нь бидний зорилго хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол, хүнс үйлдвэрлэгч нарын гол төлөөлөл ирсэн байна. Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор энэ зун  жуулчид олноор ирнэ гэж төлөвлөж байна. Тэгэхээр дотоод, гадаадын жуулчдад үйлчлэхэд хамтарч ажиллах талаар санал солилцох нь чухал. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан, Хотын стандарт батлагдсан зэрэг хоол, хүнсний салбартай шууд хамаатай асуудлууд бий. Энэ бүхнийг хэлэлцэж шийдэл олох, та бүхний саналыг сонсохоор уулзалтыг зохион байгуулж байна.

Хоол, хүнс үйлдвэрлэгч болон зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй нэг асуудал бий. Энэ бол Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийг батлах ажил. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар энэ оны долоодугаар сарын 1-нээс өмнө батлахаар Ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ аялал жуулчлалын улирал эхэлж буй зэрэг нөхцөл байдалтай уялдуулан тусгай зөвшөөрлийн тоог тавдугаар сард батлах талаар Ажлын хэсэгтэй ярилцаж байгаа гэсэн юм.

Ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч Е.Есөнмөнх:

-Ресторан, зоогийн газрын холбооны хувьд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог яаралтай батлахад нийслэлийн зүгээс дэмжиж өгөх санал гаргаж байна. Түүнчлэн энэ Ажлын хэсэгт мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах нь чухал. Энэ жил олон жуулчин ирнэ гэж төлөвлөж байгаа. Гэтэл долоодугаар сард, жуулчны улирал хэдийн эхэлчихсэн байхад тусгай зөвшөөрөл гарч таарах нь. Энэ бол зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд алдагдал хүлээх нөхцөл юм гэлээ.

“Дельта холдинг” ХХК-ийн захирал У.Мөнхжаргал:

-Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасантай холбоотойгоор хүнс үйлдвэрлэлийн салбарт чанарын хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Тухайлбал,  жижиг гуанз, хоолны газрууд чанарын шаардлага хангахгүй тос ашиглаж байна. Хүнсэнд ашиглах тосны хүчил нь таван хувиас ихгүй байх ёстой байтал 40 хувь хүрчихсэн байгаа тохиолдол их. Энэ бол иргэдийн эрүүл мэнд, амь настай хамаатай асуудал хэмээж байлаа. Мөн хүнсний чанар, аюулгүй байдалд анхаарах, зах, худалдааны төвүүд, задгай талбайд худалдаалж буй бүтээгдэхүүнд хяналт тавих нь чухлыг салбарынхан онцлов. Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг шуурхай болгох, энэ чиглэлд хүнд суртлыг арилгах нь аж ахуйн нэгжүүдэд том дэмжлэг болно гэдгийг илэрхийллээ.

“Жүр үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул:

-Үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээл бол зөвшөөрөл. Бид үйлдвэрийн байраа барих, эсвэл өргөтгөхөд нийслэлээс хэд хэдэн удаагийн зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл зөвшөөрөл гарахгүй уддагаас алдагдалд ордог, үйл ажиллагаа саатдаг. Үүнийг шийдэхэд анхаарч өгвөл хамгийн бодитой дэмжлэг болохоор байна хэмээсэн юм.

Хоол, хүнс үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн зүгээс онцолж байлаа. Тухайлбал, эрх бүхий байгууллагаас урьдчилан мэдэгдэлгүйгээр ус, цахилгааныг хаадаг, тусгай зөвшөөрлүүд удаж гардаг, ажиллах хүчний хомсдол их байгааг ярьсан. Мөн хоол үйлдвэрлэл, рестораны бизнест хамгийн их тулгамдаж буй асуудал нь гадаадаас өндөр чадвартай тогооч, мэргэжилтнүүд урьж ажиллуулах байдаг аж. Энэ тал дээр нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих боломжтой, эсэх талаар тодруулж байсан юм. Түүнчлэн хүнс үйлдвэрлэлийн салбарын бүх ажилчдаас эрүүл мэндийн шинжилгээ өгөхийг шаарддаг нь бэрхшээл үүсгэж байгааг “Сүү” ХК-ийн төлөөлөл хэлж, эдгээр шинжилгээг цаг зав хэмнэсэн байдлаар зохион байгуулах саналыг тавьсан юм.

Нийслэлийн зүгээс хоол, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн асуултад тодорхой хариултуудыг өгөхийн зэрэгцээ тэдний зүгээс ирүүлж буй санал, хүсэлтийг хүлээн авч, цаашид хийх ажил, авах арга хэмжээндээ тусгаж ажиллахаа онцолсон. Тухайлбал, ажлын байр бий болгож, хууль журмаа мөрдөн, нийгэмд үлгэр жишээ үзүүлж буй аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж ажиллахаа мэдэгдсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Аж ахуйн нэгжүүдийг бүх л түвшинд дэмжиж ажиллана. Тухайлбал, стандарт, хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж, үнэ цэн бүтээж байгаа аж ахуйн нэгжийг ногоон буюу А категорид багтааж, нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих ажлыг эхлүүлнэ. Мөн өнөөдрийн уулзалтаар та бүхнээс ирүүлсэн саналын дагуу тулгамдсан асуудлыг шийдэх, дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулна. Ингээд нийслэлээс олгодог зөвшөөрлүүдийг шуурхайлах, ажиллах хүч зуучлахад нийслэлийн харьяа газруудтай хамтарч ажиллах боломж бүрдүүлэх, хяналт шалгалтын тал дээр мэдээллээ солилцох, зөвлөн туслахад онцгойлон анхаарах болно. Цаашид ийм уулзалтуудыг тогтмол зохион байгуулна” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд хотын дарга Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Хүнсний үйлдвэрлэлийн байрыг өргөтгөх, шинэчлэхэд техникийн нөхцөл, барилгын ажил эхлэх зөвшөөрөл, дулаан хангамж болон ус, цахилгааны асуудлыг шийдвэрлэх ажлыг шуурхайлах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хотын стандарт хяналтын газрын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах;

  • Худалдаа, үйлчилгээний газруудад “Грийн лайн” үйлчилгээг нэвтрүүлж, А үнэлгээ авч ногоон түвшинд хүрсэн, холбогдох стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтаас чөлөөлж, Нийслэл хотын албан татварын хоёр хувиас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэх;

  • Худалдаа, үйлчилгээг дэмжих аяныг зохион байгуулах;

  • Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн ажилтан, ажилчдыг нэгдсэн байдлаар эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохицуулах, шинжилгээний төлбөрийг бууруулах асуудлыг судлах үүрэг даалгавар өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 4 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top