x

Монголд анх удаа “Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-ийг зохион байгуулж байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн санаачилгаар Монгол Улсад анх удаа “Лабораторийн мэргэжилтний долоо хоног” арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдөр нээлтээ хийсэн энэ арга хэмжээг анх 1975 онд АНУ-д “Medical Laboratory Professional Week” буюу “Labweek” болгон зохион байгуулснаас хойш дэлхийн олон оронд лабораторийн мэргэжилтнүүдийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх боломжийг олгох зорилгоор эхлүүлсэн гэдэг. Үүнээс хойш хүрээгээ тэлсээр жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийг лабораторийн мэргэжилтнүүдийн өдрүүд болсон юм билээ. “Labweek” болгон 48 дахь жилдээ тэмдэглэж буй энэ арга хэмжээнд Монголын лабораторийн мэргэжилтнүүд энэ жилээс ийнхүү нэгдэж буйг Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн эрхлэгч анагаах ухааны доктор Ж.Саранцэцэг танилцуулж байсан.

Анх удаа зохион байгуулж буй “Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-т улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн лабораторийн 350 гаруй эмч мэргэжилтэн оролцож байгаа бөгөөд гурван өдрийн турш туршлага мэдээлэл солилцохын хамт эрдэм шинжилгээний хурал зохион бйагуулж шилдэг илтгэл, эрдмийн ажлыг шалгаруулах юм.

“Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-ийг санаачлан зохион байгуулж буй УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал арга хэмжээний нээлтийн үеэр “Сүүлийн үед анагаахын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаагийн цаана далд фронтод таамаглах эмч мэргэжилтнүүд ажилладаг. Аливаа өвчнийг таамаглах, оношлох, үгүйсгэх, менежмент хийх, тарилга тодорхойлох зэрэг бүхий эмнэл зүйн ард лабораторийн үйл ажиллагаа байдаг. Сүүлийн үед манай эмнэлэгт шинээр нэвтэрч байгаа эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах, ясны чөмөг, элэг, бөөр шилжүүлэн суулгах зэрэг орчин үеийн эмчилгээний шинэ аргуудын гол цөм нь лабораторийн үйл ажиллагаан дээр тогтдог. Тиймээс УНТЭ лабораторийн эмч мэргэжилтнүүддээ онцгойлон анхаарч ажилладаг юм.

Манай лабораторийн хэсэг 1936 онд анх байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, оношилгооны шинэ арга, технологийг нэвтрүүлэн маш олон өвчнийг оношлох, өдөр тутмын эмнэл зүйн үйл ажиллагаанд оролцохоос гадна улсын хэмжээнд лабораторийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургадаг томоохон бааз болсон билээ” хэмээгээд олон улсад уламжлал болсон томоохон арга хэмжээг Монгол Улсад анх санаачлан зохион байгуулж байгаа Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн хамт олонд болон Монголын эрүүл мэндийн лабораторийн ажилтны холбооныхонд талархал илэрхийллээ.

“Лабораторийн мэргэжилтний долоо хоног”-ийн хүрээнд ЭМЯ-ны дэргэдэх лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичиг А.Баярзаяа “Төрөөс эрүүл мэндийн лабораторийн талаар баримталж буй бодлого, тушаал шийдвэрүүд”, ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболд “ЭМДЕГ, Оношийн бүлгийн санхүүжилт-Эрүүл мэндийн лаборатори”, Үндэсний итгэмжлэлийн төвийн БХЗГ-ын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн О.Аззаяа “Монгол Улсад мөрдөгдөж буй эрүүл мэндийн лабораториудын ISO стандартууд болон итгэмжлэлийн байдал” зэрэг чухал сэдвээр оролцогчдод мэдээлэл өгөхөөс гадна эрдэм шинжилгээний 67 ажил, 24 лекцийг сонсч, хэлэлцэн шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 4 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top