x

Эрмитаж дахь хүннүгийн үеийн олдворуудыг авах хүсэлтээ илэрхийлэв

Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Шинжлэх ухааны болон Эрмитаж музейн төлөөллүүдийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Тэдгээр төлөөлөгчид нь Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Монголчуудын соёлын өв” эрдэм шинжилгээний олон улсын хуралд оролцохоор ирсэн бөгөөд Оросын экспедицийн Монгол дахь үйл ажиллагааны нөлөөгөөр ОХУ-руу гарсан Хүннүгийн үед хамаарах олдворуудтай шууд харьцаж, судлан шинжилдэг юм.

Иймд, Соёлын сайд Ч.Номин тэднийг хүлээн авч уулзаад, Монголчуудын түүхэнд холбогдох соёлын өвийг судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж буйд талархал илэрхийлээд, Монголын газар нутгаас олдсон өөрсдийн түүхэнд холбогдох олдвор, өвүүдийг авах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Мөн Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимова нарын байгуулсан хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музей, “Эрмитаж” улсын музей хоорондоо шууд харилцах, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, ном бүтээл туурвих боломжтой болсон. Тиймээс энэ хамтын ажиллагаанд суурилан Монголын нутгаас буюу “Ноён” уулаас олдсон Хүннүгийн үеийн олдвор, эд өлгийн зүйлсийг хамтран судлах, “Эрмитаж” музейн сан хөмрөгт байлгах бус байнгын үзэсгэлэн гаргах, Монгол Улсад хамтарсан үзэсгэлэн гаргах, үзмэрүүдийг эргүүлэн авах зэрэг ажлыг хийж эхлүүлэх хүсэлтээ илэрхийллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Архангай аймагт “Оюу толгой” ХХК 5.3 сая мод тарина саяхан Нийслэлд ой, хээрийн түймрээс сэргийлэх эргүүл хяналтыг эхлүүллээ 1 мин Нисэх хүчний 100 жилийн ойд зориулсан шинэ шуудангийн марк худалдаанд гарлаа 2 мин Өв соёлоо өвлүүлэн түгээх зорилгоор Завхан аймгийн музей сумдад ажиллажээ 5 мин Гепатит А-ийн эсрэг вакцин хүүхдийг хамгаалж байна 3 цаг 5 мин Төрийн тусгай чиг үүрэгтэй албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч байна 3 цаг 6 мин Иргэд, парламентын гүүр болсон хууль тогтоомж сурталчлах төв Орхонд нээлтээ хийлээ 3 цаг 6 мин Өсвөрийн тамирчдаас анх удаа үндэсний хэмжээний суурь судалгаа авч байна 3 цаг 7 мин Ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний туршилтыг гурван бүсэд хэрэгжүүлжээ 3 цаг 9 мин Монголын лигийн аварга Зүүн Азийн супер лигт өрсөлдөнө 3 цаг 10 мин Гурван байршилд зам хэсэгчлэн хааж, шугам сүлжээний ажил хийнэ 3 цаг 11 мин Цар тахалтай тэмцэх олон улсын хэлэлцээрийг ДЭМБ-ын гишүүн орнууд дэмжлээ 3 цаг 12 мин Финланд Оросын царцаасан хөрөнгийн орлогоор Украинд зэвсэг нийлүүлнэ 3 цаг 14 мин Монголын марафончид Токио-2025 дэлхийн аваргад хүч үзнэ 3 цаг 15 мин Хиймэл оюуны эринд хүний хөгжлийг дэмжих хүртээмжтэй бодлогын чухлыг онцлов 3 цаг 16 мин Энэтхэгийн төлөөлөгчид газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцав 3 цаг 16 мин Байгаль орчны шинжилгээний лабораториудыг нэгтгэж, бүсчилсэн төвүүдийг байгуулахаар боллоо 3 цаг 17 мин Дорнод аймагт хийгдэж буй улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажлуудын дийлэнх нь үргэлжилж, хоёр нь царцжээ 3 цаг 18 мин Ц.Отгондалай пауэрлифтингийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо 3 цаг 20 мин Чили литийн хоёр дахь том ордоос олборлолт хийхээр “Rio Tinto”-той хамтарна 3 цаг 20 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай...
Top