Долоон настай гурван хүүхэд гал тавьж байшин шатаасан хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 15:55 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хоёрдугаар багт "Байшин шатаж байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Сайхан сумын иргэн "Ч"-ийн эзэмшлийн хүн амьдардаггүй байшинд тус суманд оршин суудаг долоон настай гурван хүүхэд гал тавьсныг тогтоожээ. Гэмт үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.