x

Монгол улсад хар тамхи борлуулсан Нигерийн иргэнд хоёр жилийн хорих ял оноожээ

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез, манай улсын иргэн Б.Баярцэнгэл нарт холбогдох, их хэмжээний хар тамхи хадгалж, борлуулсан хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

Адекола Олавасен Азеез нь нутаг нэгт Анози Дарлингтон Дон болон Монгол Улсын иргэн У.Ариунзул нартай хамт өмнө нь хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор уг бодисыг олж авч хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаж, анхан шатны шүүхээс зургаан жил хорих ял шийтгүүлж байсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арванхоёрдугаар сард дээрх гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд А.О.Азеезид нийт зургаа, А.Д.Дон, У.Ариунзул нарт тус бүр гурван жил хорих ял шийтгэсэн ч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан юм. Хэргийг прокурорт байх хугацаанд А.О.Азеез, А.Д.Дон нарыг үргэлжлүүлэн цагдан хорих санал прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлж байсан ч 2020 оны долдугаар сарын 22-нд тэднийг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Гэтэл А.О.Азеез нь тухайн оны наймдугаар сарын 20-нд Баянгол дүүрэг дэх түр оршин суух байрандаа метамфетамины агууламжтай мансууруулах бодисыг худалдах зорилгоор хадгалж байгаад хууль сахиулагчдад баригдсан билээ. Түүнтэй хамт монголчуудад мансууруулах бодисыг нь худалдаж өгдөг Б.Баярцэнгэл гэх залууг шалгаж, НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.5-3, 20.7-2 дахь хэсэгт заасан, хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор уг бодисыг олж авч хадгалсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Монголд боловсруулдаггүй, метамфетамины агууламжтай мансууруулах бодисыг хилээр оруулж ирж борлуулах нь тодорхой. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар худалдах зорилгоор хар тамхи хадгалсан хэрэгт нь Адекола Олавасен Азеезид хоёр, Б.Баярцэнгэлд нэг жил хорих ял шийтгэжээ.

Уг хэргээс гадна манай улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр нартай хамт хар тамхины хэрэгт холбогдон ял шийтгүүлээд буй БНХАУ-ын иргэн Бао Нарангаова эрүүл мэндийн шалтгааны улмаас зорчих эрх хязгаарлах ялаа солиулах санал дээрх шүүхэд хүргүүлснийг хэлэлцэхээр болоод байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • shagii (172.69.45.138)
    aztai l har ym , herev uur ulsad bsn bol yun 2 jil ve? magadgui hytadad bol 20 jilees ch iluu yllah bsn bhdaa , manaih ih l enrengui huulitai ym , argachgui l bh iim heregt dandaa tomchuudiin ur udam , urlag soyoliin od nertenguud orootsolddog bolhoor tedendee zoriulj batalsan huuli biz!
    2023 оны 04 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 4 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top