x

Төрийн бодлогод анхан шатны нэгжийн удирдлагуудын санал, санаачилгыг тусгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд ажиллалаа.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн 30 хорооны Засаг дарга нартай  уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хороодын Засаг дарга нараас санамсаргүй түүврийн аргаар 30-ийг сонгон гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, дэд бүтцийг нь сайжруулах, төрийн үйлчилгээг хүргэхэд тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй санал солилцсон нь энэ юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын бодлого, шийдвэрүүд нийслэлтэй, нийслэлийн нэгжүүдтэй хэрхэн уялдаж, хөрсөн дээр хэрхэн бууж байгаа талаар санал солилцож байна. Төрийн бодлого гэдэг дээрээс доош чиглэсэн бус, харин дороос ирж буй санаачилгад суурилсан байвал илүү үр дүнтэй байж, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдэх юм. Нөгөө талаас, надад ирж буй албаны мэдээлэл бодит байдалтай нийцэж байна уу гэдгийг сонсох, мөн эргэх холбоо тогтоох нь чухал. Төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж, ачааны хүндийг үүрч байгаа та бүхний санал, санаачилгыг сонсож, бодлого, шийдвэрт тусгах нь энэ уулзалтын зорилго" хэмээв.

Хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын гэр хороололд дэд бүтэц, орон сууц, зам талбай, хэсэгчилсэн инженерийн байгууламжийн асуудал тулгамддаг. Нөгөө талаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж тэргүүтэй нийгмийн асуудал ч бий. Тэгэхээр бид эдгээрийг хэлэлцэж, дүүрэг, хороодын түвшинд асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг гарц, гаргалгааг олох ёстой. Ийм ч учраас төрийн үүргийг анхан шатанд гүйцэтгэж байгаа хороодын Засаг дарга нарыг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Хороодын Засаг дарга нарын төлөөлөл та бүхэн асуудлаа илэн далангүй хэлж, хамтдаа шийдэл гаргахыг уриалж байна" гэсэн юм.

Төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж буй хороодын Засаг дарга нар асуудал, бэрхшээлүүдийнхээ талаар онцолж байв. Тухайлбал, хороодын нутаг дэвсгэрт байгуулж буй цэцэрлэг, сургуулийн барилгыг хугацаанд нь барьж ашиглалтад оруулдаггүйн улмаас олон бэрхшээл тулгардаг тухай өгүүлсэн. Мөн алслагдсан хороонд шинээр суурьшиж байгаа иргэд зөвшөөрөлгүй газар буусан тул хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй, эмнэлгийн үйлчилгээ авдаггүй зэрэг асуудал тулгамддаг аж.

Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах хүрээнд дэд бүтцийн мөн асуудлууд тулгамдаж байна. Тухайлбал, хэсэгчилсэн инженерийн байгууламж, бохирын системийн асуудал үүсэж байгааг уулзалтын үеэр хороодын Засаг дарга нар хэлж байлаа.

Гэр хорооллын хороодод тулгамдаж буй нийтлэг асуудлын тухайд төрийн үйлчилгээг хүргэх боловсон хүчин хомс, нэг ажилтанд ногдох ачаалал их, тэдний нийгмийн асуудал шийдэгдэлгүй орхигддог гэдгийг өгүүлж байсан юм. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, утаа, хөрсний бохирдлыг багасгахын тулд эко шийдэл, ногоон зээлийг дэмжих зэргээр санал, хүсэлтээ илэрхийлсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 4 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top