x

Д.Ганбат: Хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал ҮХ-тай холбогдож яригдана

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар товчхон ярилцлаа.

-Чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Танай намын хувьд сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 42-ыг нь тойргоор, 28-ыг нь намаас гаргаж ирье гэдэг хуулийн төслийг боловсруулсан. Энэ тогтолцоог угтаа 2012 онд ашиглласан шүү дээ. Тэр утгаараа дахиад намын томилгоогоор иргэдийн сонгоогүй улс төрчид орж ирэх боломжийг та бүхэн нээж байгаа юм уу?

-Ерөнхийдөө 1992 оноос өдийг хүртэл УИХ-ын найман удаагийн сонгууль явж өнгөрсөн. Үүнээс ганцхан сонгуулийг буюу 2012 оны сонгуулийг холимог системээр явуулсан нь үнэн. Бусад үед нь дандаа мажоратиораар явуулсан байгаа. Энийг та бүхэн нэг анхаараад харчихаарай. Энэ удаагийн буюу 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зөв гэдгийг улс төрийн ихэнх намууд байр сууриа нэгтгэсэн байгаа. Учир нь холимог тогтолцоогоор явуулбал сонгогчдын санал гээгдэхгүй, сонгуулийн ирцийг идэвхжүүлэх гээд олон давуу талтай. Та бүхэн санаж байгаа бол хамгийн анхны УИХ-ын сонгуулиудын ирц 90 гаруй хувьтай буюу маш өргөн оролцоог хамааруулж байсан. Гэтэл өнгөрсөн оны сонгууль бараг 60 хүрэхгүй хувьтай байсан уу даа. Тиймээс энэ сонгогчдын ирцийн асуудлыг бид бүхэн анхааран авч үзэх ёстой. Нөгөөтэйгүүр сонгуульд хамгийн их идэвхтэй оролцдог хэсэг болох залуучуудын ихэнх нь гадагшаа гарчихлаа. Нөгөөтэйгүүр дандаа мажиратораар явсанаас болоод улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн байдал яаж уруудсаныг бид бүхэн ил тод харж байгаа. Тиймээс энэ бүгдийг залруулахын тулд сонгуулийн тогтолцоог өөрчилөхөөс өөр сонголтгүй юм аа.

-Танай намын хувьд өнгөрсөн сонгуулийн өмнөх жилүүдэд сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудлыг хөндөж ирсэн түүхтэй. Тэр утгаараа энэ жил ч гэсэн сонгуулийг холимог болгохоор зүтгэж байх шиг байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ, тэр дундаа эрх баригчид чинь гаргана шүү дээ...?

-Ардчилсан намын хувьд үеийн үед сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж ирсэн гэдэг нь үнэн. Тэр утгаараа энэ жил Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг миний бие өргөн барьсан байгаа. Улс төрийн намуудын ихэнх нь холимогт тогтолцоог дэмжсэн учраас цаашид энэ асуудал дэмжигдээд явах нь тодорхой байх.

-Холимог тогтолцоонд мөн адил асуудал бий гэдэг шүү дээ. Тухайлбал, намын жагсаалтаар улс төрчид орж ирнэ. Энэ үйл явцыг иргэд, сонгогчид мэдээгүй, хүсээгүй байх, үүнээсээ болоод нийгмийн хувьд ч тэр улс төрийн намуудын дотоод зохион байгуулалтын хувьд ч тэр маргаан гарч ирдэг шүү дээ. Энэ асуудлыг та хууль санаачлагчийн хувьд хэрхэн тусгаж, төслөө боловсруулсан юм бэ?

-Мэдээж намын жагсаалт гэж ярьдаг. Гэхдээ энэ удаад энэ жагсаалтыг Монгол Улсын иргэд өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл сонгогчид саналаа шууд өгч, хэнийг оруулах уу, хэнийг эрэмбэлэх үү гэдэг эрхийг нь олгох ёстой. Тэр утгаараа намын жагсаалтад ямар хүн оруулж, эрэмбэлэх вэ гэдэг эрхийг нь ард түмэнд олгох шаардлагатай. Яг энэ агуулгаар миний бие энэхүү Сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан байгаа. Мэдээж 2012 онд энэхүү системээр сонгуулийг явуулсан. Тухайн үед алдаа хаа хаанаа гарсан нь үнэн. Намын дарга нар жагсаалт гаргаж, намууд нь өөрсдөө жагсаалтаа баталсан. Үүнээс болоод сонгогчдын хүссэн улс төрчид орж ирээгүй. Иймэрхүү байдалтай явуулсан гэдэг нь үнэн. Тиймээс энэ алдаагаа давтахгүйн тулд бид намын жагсаалтыг ард түмнээрээ хийлгэе гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр жижиг тойргуудын зовлон их байгаа. Ард түмэн, нийт нийгмээрээ бид өнөөдөр ядуу байна. Тиймээс сонгуулиар мөнгө, санхүүгийн асуудал гарч ирдэг. Өөрөөр хэлбэл мөнгө тарааж, жижиг тойргуудыг худалдан авдаг үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Холимогт тогтолцоогоор сонгууль явуулахын нэг даваа тал бий. Монгол Улс өөрөө өргөн уудам нутагтай. Хүн амын тал нь тархаж байршсан онцлогтой. Тэр утгаараа бага ард түмэн гэгдэх УИХ-д эдгээр ард түмний төлөөлөлийг бүрэн хангасан байх шаардлагатай байгаа юм. Ингэхийн тулд мэдээж сонгуулийн холимог тогтолцоотой байх нь хамгийн зөв.

-Одоо хэлэлцэгдэж буй Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт нь гишүүдийн тоог нэмэх чиглэл рүү явчихлаа. Тэр утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өөр сонголтгүй болчихож байгаа юм биш үү?

-Үндсэн хуулийн өөрчлөлт рүү хүссэн хүсээгүй явуулахаар болчихлоо. Учир нь 2018 онд ээлжит бус чуулган хуралдаад 2019 оны Үндсэн хуулийг баталсан. Үүндээ дөрвөөс дээшгүй гишүүн нь давхар дээлтэй байж болно гэж заасан. Гэтэл энэхүү хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц нь өөрөө хууль тогтоогч юм шигээр шууд аваад хаячихсан. Үүнээс болоод УИХ, Засгийн газар хоорондын харилцан хяналт алдагдсан, алга болсон. Засгийн газарт УИХ хариуцлага тооцох боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр УИХ-ын ихэнх гишүүд нь эрх баригч намын гишүүд байгаа. Тэдгээр гишүүдийнх нь мөн ихэнх нь дарга нар болчихсон байна. Өөрөөр хэлбэл УИХ гэдэг бүтэц нь өөрөө чадамжгүй, хяналтаа тавьж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр манай улс хоёр их гүрний дунд оршдог. Тэр утгаараа нэг УИХ-ын гишүүний өөрийнх нь нөлөөлөх цар хүрээ өндөр байна. Мөн бид удахгүй дөрвөн сая хүн амтай болно. Энэ бүх зүйлийг дүгнэн үзвэл УИХ нь 100-аас дээш гишүүдтэй байхгүй бол болохгүй байгаа юм. Гэхдээ хэтэрхий их олон тоотой байх нь зохимжгүй. Хамгийн гол нь улсынхаа хэм хэмжээнд тохирсон, эрх мэдлийн зарчмыг хуваасан орон тоо бүтэцтэйгээр УИХ бүрэлдэх ёстой. Тэр утгаараа хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал Үндсэн хуультай холбогдож яригдана.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 4 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top